📅

Ши Жиньпин Германы ерөнхийлөгчтэй уулзав

🕔 2017/07/06 16:16

Ши Жиньпин Германы ерөнхийлөгчтэй уулзав

5-нд Берлин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Германы ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайертай уулзаж, хоёр орны тэргүүн санал бодлоо солилцон, Хятад, Германий харилцааны дараагийн шатны хөгжлийн тухай өргөн дэлгэр нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Ши Жиньпин: Энэ жил Хятад, Германы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. 45 жилийн турш хоёр тал харилцан хүндэтгэж, нийтлэг талаа нөөцөлж, зөрөөтэй талаа хойш тавих үзэл баримтлалаар олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, нийтлэг ойлголт, хамтын ашиг сонирхол улам өргөжиж байна. 2014 онд Хятад, Герман иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Хятад улс Германтай хамтран зүтгэж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааг улам их амьжиргааны хүчээр сэлбэж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээн, дэлхий дахиныг энх тайвнаар, тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Өдгөө дэлхий дахинд гүнзгий, ээдрээтэй өөрчлөлт гарч байна. Хятад, Герман дэлхийн эдийн засгийн гол цогц, худалдааны их гүрэн бөгөөд бүс нутагтаа нөлөө бүхий улсын хувьд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн стратегийн ач холбогдол улам тодорхой боллоо. Бид стратегийн итгэлцлээ нэмэгдүүлж, хөгжлийн стратегиа бүх талаар уялдуулан, хүмүүнлэгийн солилцоог баяжуулж, олон улсын хамтын ажиллагааны хүрээг тэлж, Хятад, Германы хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэх ёстой гэж Ши Жиньпин онцлов.

Франк-Валтер Штайнмайер: Би Хятад улсад их талархдаг бөгөөд Герман, Хятадын харилцааг хөгжүүлэхээр хүчин зүтгэсээр ирсэн. Өнгөрсөн хэдэн арван жилд Герман, Хятадын харилцаа хөгжиж, олон салбарын найрсаг хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, олон улсын үйл хэргийг зөвшилцсөөр ирлээ. Герман Их хорь зэрэг олон талт хүрээнд Хятад улстай хамтран ажиллаж, олон улсын энх тайвныг хамгаалан, дэлхийн хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.


\Сарантуяа\

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?