📅

Ж.Мөнхбат: З.Энхболдыг хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгуулна

🕔 2017/07/06 15:04

Ж.Мөнхбат: З.Энхболдыг хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгуулна

АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболд өчигдөр телевизийн ярилцлаганд орж Тавантолгойтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Тавантолгойн нүүрсний худалдаатай холбоотой асуудлаар иргэн З.Энхболд худлаа мэдээлэл тараасан учраас залруулага хийх нь зүйтэй гэж үзлээ. Намайг БНХАУ-ын компанитай байгуулсан гэрээ байгуулсан мэтээр ярьсан. Миний гарын үсэгтэй 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний 349 тоот албан бичиг гэж олон нийтэд нэг албан бичиг танилцуулаад байгаа. Гэвч энэ нь хуурамч. Харьцуулаад үзэхээр гарын үсэг, тамга нь хуурамч байгаа. Мөн хуурамч гэрээг гаргаж тавьсан. Тэр хуурамч албан бичгийн он сар буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 29 нь амралтын өдөр байсан. Бмяба гаригт төрийн ямар ч байгууллагаас албан тоот гардаггүй. 2017 оны дөрөвдүгээр сарын 28 буюу баасан гаригт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 708 тоот дугаартай албан бичиг гарсан байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 349 тоот албан бичиг бүр хоёрдугаар сард гарч байсан. Энэ нь З.Энхболд хуурамч гарын үсэг, тамгатай, хуурамч албан бичиг гэрээг олон нийтэд танилцуулсан нь тодорхой болж байгаа юм. Эрүүгийн хуулийн 32.2-т ийм зүйл хийхийг хориглосон байдаг. УИХ-ын дарга байсан хүн ийм зүйл хийсэнд харамсч байна. Энэ хүн өөрөө хийгээгүй байж болно. Гэхдээ олж авч олон нийтэд тараасан гэдгээрээ хэн энэ хуурамч зүйлийг хийсэн бэ гэдгийг мэдэж байх ёстой. Тийм учраас би цагдаа, шүүхийн байгууллагад өргөдөл гаргаж түүнийг шалгуулна” гэв.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?