📅

Сэжигтэн Х.Баттулгын өдүүлсэн санаанд оромгүй хэрэг

🕔 2017/07/06 11:04

Сэжигтэн Х.Баттулгын өдүүлсэн санаанд оромгүй хэрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эрүүгийн хуулийн олон зүйл ангиар ял тулгуулан татагдсан сэжигтэн Х.Баттулга нэр дэвшиж байгаад олон хүн халаглаж байна. Халаглахын зэрэгцээ тус нөхрийг нэр дэвшүүлсэн намын ёс суртахуун, боловсон хүчний бодлого гэж хаа байна вэ хэмээн дуун алдаж байна.Тэр ч бүү хэл нэр дэвшигч Х.Баттулга нь өөрийнхөө ийнхүү сэжигтнээр татагдан мөрдөгдөж байгааг машид нууцлан бусдад ямар ч ял зэмгүй мэт ойлголт төрүүлэхийг эрмэлзэн явна. Тиймээс түүний өдүүлсэн хэрэг, улсад учруулсан хохирлын талаар тодорхой баримт түшин өгүүлэхийг зорилоо.

            Гэтэл Нийслэлийн прокурорын газраас гаргасан албан тоотод дурдахдаа "Иргэн Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Батзаяатай бүлэглэн албан тушаалаа урвуулан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ажлыг батлагдсан төсөв зураггүйгээр хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлсэн” гэх мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 37, 38, 39 дүгээр зүйлд заасан "зөвлөх сонгох журам”-ыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргахдаа БНХАУ-д төвтэй  "McKinsey Company" нь 4.000.000 ам.доллараар "Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийг хийхээр Монголын төмөр зам ТӨХК-д саналаа ирүүлсэн байтал "McKinsey Company" компанийг МТЗ ТӨХК-тай 5.600.000 ам.доллараар ажил гүйцэтгэх гэрээ хийлгэж Зам тээврийн сайдын зөвлөх Ч.Ганбатын "Либерти бартнерс” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оруулан 800.000 ам.долларыг тус компанийн дансанд шилжүүлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн "МТЗ” ТӨХК-иас Даланзадгад, Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр багаар шалгарсан Франц улсын "BNP Paribas” болон   "Guggenhim internatioal” компаниудлын хамтарсан түншлэлтэй хийсэн гэрээнд "Шинээр зөвлөх гишүүн авах” гэсэн заалтыг оруулан улмаар "Либерти бартнерс” ХХК-д санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хэмээн Хөгжлийн банкнаас санхүүгийн төлбөрт 722,381 ам.доллар шилжүүлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлүүдээр Х.Баттулгыг эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2 дахь хэсэгт зааснаар яллагчаар татжээ.

            Үүнээс харвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь сэжигтнээр татагдах нь бүү хэл улсад ийм их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ ял авах ёстой нэгэн гэдгийг зөвхөн дээр дурдсан баримтаас харж болно. Х.Баттулгын учруулсан мөнгөний хохирол ингээд дуусахгүй, Сайншандын Хүнд аж үйлдвэрийн паркийн төсөл орж ирнэ. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Түүнд дурдахдаа Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан Сайншанд Хүнд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн үзүүлэлт үнэлгээг хийлгээгүй, хяналт тавиагүйн улмаас улсад 4.439,779,079,26 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2 273 дугаар зүйлийн 273,2 дахь хэсэгт зааснаар яллагчаар татан хэргийг мөрдөж, Нийслэлийн прокуророос хяналт тавин ажиллаж байгаа аж. Иймээс Х.Баттулгын энэхүү өдүүлсэн хэргээс Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хэргийг тусгаарлан шалгаж байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Өнгөрөгч 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Баттулгад эрүү үүсгэн "Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан” хэрэгт ял тулган хилээр гарах хориг тавьсан ч түүнийг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан гэдгийг бид мэднэ. Ийнхүү гэмт хэрэг өдүүлчихээд гадаадад гарч зугтдаг, тэгээд улстөрийн нөхцөл байдалд өөрийнх нь талд эерэг хүн гарч ирэхээр ямар ч гэмгүй юм шиг хүрээд ирдэг жаягийг аанай л Х.Баттулга тогтоосон. Тэрбээр өдгөөгөөс олон жилийн өмнө буюу 1997 онд Монгол Улсын хилээр, төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч бүрдүүлэлтээр 340 тонн спирт болох нь тогтоогдож байсныг өдгөөзарим хүн сайн санах байх.

Тиймээс Төмөр замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн "Blade” компанийн захирал түүний дүү Халтмаагийн Баттуул, "Black Morgan” компаний захирал Доньдын Бадамдорж, Бямбажавын Баярсайхан, олон жил шоронгоор явсан эрүүгийн элемент "Тонтого” гэх Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг  шалгаж эхэлсэн юм. Энэ хэргийн гол эзнээр Х.Баттулга, Д.Мөнх-Эрдэнэ арслан нар тодорч, улмаар Х.Баттулга энэ хэргийг намдаж, багийнхаа хүмүүсийг хариуцлагаа үүртэл хилийн чанад байсныг өдгөө бүх хүн мэднэ.

          Тухайн үед хэвлэлүүд онцлохдоо тэдгээр 17 чингэлэг спиртийг жижиглэн, архи болгож шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил болох байсан гэдэг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээг хангаж чадна гэсэн үг.Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан байсан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан. Тухайн үед хэрэг шалгаж байсан хуулийнхан "17 чингэлэг спиртийн хэргийн жинхэнэ эзэн нь Х.Баттулга, хэргээ төрсөн дүү Х.Баттуулаар даалгуулж мултарсан, мөн авилгалдсан хуулийнханаар хамгаалуулан 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор ус болгоод зогсохгүй спиртийг өөр бараа гэж хуурамчаар гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтыг бичсэн бичлэгийг хэн нэгэн хулгайлж үгүй хийсэн хэмээдэг. Бид өнөөдөр ийм л нөхрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн дэмжиж сууна гэвэл дэндүү харамсалтай.

         Ямартай энэ хэргийг эцэст нь хэний ч үл таних хоёр залуу үүрэн 17 чингэлэг спиртийн дуулиан намжсан билээ.

Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?