Бид нэгээр гарах байсан, 100 мянга орчим санал луйвардуулсан
🕔 2017/06/30 11:43
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр дахин санал хураалтад иргэдийг сонголтоо баталгаажуулж "цагаан сонгууль” өгөхийг уриалав. Өөрөөр хэлбэл тэрбээр хэнийг ч сонгохгүй байх эрхээ эдлэхийг иргэдээс хүслээ. Мөн тэрбээр "Энэ удаагийн сонгууль цэвэр луйврын сонгууль болсон. Би зөвхөн мянга гаруйхан хүний саналын талаар яриагүй байна. Бидэнд байгаа баримтаар нийт 76 хэсэг дээр луйвар хийсэн нь тодорхой болсон. 100 мянга орчим саналыг луйвардсан. МАХН нэгээр гарсан. Баримтыг нь СЕХ-д албан бичгээр явуулсан” гэлээ.
скачать dle 12.0