📅

Ганцхан суудалтай МАХН сонгуулийг анх удаа хоёр шаттай болгов

🕔 2017/06/27 09:41

Ганцхан суудалтай МАХН сонгуулийг анх удаа хоёр шаттай болгов

 

Монгол Улсын тав удаагийн сонгууль өчигдөр өглөөний 07.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл улс орон даяар болж өнгөрлөө. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1313947 сонгогч саналаа өгч, 70 гаруй хувийн ирцтэй болж өнгөрсөн энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга урьдчилсан байдлаар буюу 01.00 цагийн байдлаар бусад хоёр нэр дэвшигчээсээ хамгийн олон буюу 508882 хүний санал авлаа. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 401689, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 404268 тус тус авсан юм. Хэдийгээр сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал авсан ч хоёр дахь шатны санал хураалт болох нь тодорхой болоод байгаа юм. Учир нь, MAH, АН, МАХН-аас нэр дэвшсэн өрсөлдөгчдийн сонгогчдоос авсан санал 50 хувийн босго давсангүй. Энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёр дахь санал хураалт явуулах шаардлагагтай Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарч байгаа анхны тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, ганцхан суудалтай МАХН-ыг энэ сонгуулийн үр дүн гуравдагч хүчин гэдгийг зарлалаа.

 

Сонгуулийн тухай хуулийн 148.1-т "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно”, 148.2. Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана” гэж заажээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-т "Ерөнхийлөгчийн сонгуульд нзр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т "Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.

 

Харин Үндсэн хуульд зааснаар нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийг сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалгад оруулж, дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргахаар заажээ. Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулах юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн мздээлскээр 100 орчим хэсгийн хорооноос ирсэн мэдээллийг эцсийн байдлаар нэгтгэж дахин санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөх хүнийг тодруулах юм байна. Сонгуулийн ерөнхий хороонөөс өнөөдөр сонгуулийн дүнг нэгтгэж албан ёсоор мэдээлэл хийсний дараа 14 хоногийн хугацаанд дахин санал хураалтын товыг зарлах юм байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?