📅

Аймгийн ахмадууд сүлд модны наадмаа хийлээ

🕔 2015/12/28 09:27

Энэ сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн ахмадууд сүлд модны наадмаа хийлээ. Уламжлалт сүлд модны наадмаар ахмадууд маань 2015 оны ажлаа дүгнэж, 2016 оноо угтдаг билээ.

Аймгийн ахмадын хороо улиран одож буй 2015 ондоо маш олон ажлыг амжуулсан гэж аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван баярын үеэр онцлон тэмдэглэж байв.

Өнөө жилийн сүлд модны наадмыг "Болд Дархан хөгжил” сангаас ивээн тэтгэж байгаа аж. Ахмадууд тус сангийнханд талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.

Ахмадын сүлд модны наадамд аймгийн Засаг дарга А.Энхболд,  "Болд Дархан хөгжил" сангийн тэргүүн Б.Цэнгэл, аймгийн ахмадын хорооны УЗГишүүд оролцож, хүндэтгэл үзүүллээ. Мөн үеэр аймгийн Ахмадын хорооны дэргэдэх "Алтан үе" чуулгын ахмад уран бүтээлчид урлагийн тоглолтоо сонирхуулсан юм.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?