📅

Доржзодов яав ч ардын баатар биш, түүнд Ассанж, Сноудин нартай адилтгах юм үгүй

🕔 2017/06/20 10:47

Доржзодов яав ч ардын баатар биш, түүнд Ассанж, Сноудин нартай адилтгах юм үгүй

 

90 минутын бичлэгийг сонслоо. Артур Канон Дойлын нэн ээдрээтэй адал явдалт зохиол мэт. 2014 оны явдал байна. Доржзодов  өөрөө фандрайзинг маягаар буюу төрийн алба худалдах замаар мөнгө босгох санал гаргаж, түүнийг нь Сандуй, Ганбаатар нар дэмжиж, Энхболддоо танилцуулж ярьсан болоод явчихлаа. Тэгэхдээ Доржзодов өөрөө нууцаар бичлэг хийж ээ. Анхнаасаа алсын зорилготой, сайтар төлөвлөсөн өдөөн хатгаж, урхидсан хорон тагнуулын шахам тусгай ажиллагаа харагдаж байна . Өөрөө санаачилсан уу, өөр бүлэглэлийн тагнуулын ажиллагаа юу. Санамсаргүй тохиолоор ийм бичлэг хийнэ ч гэж бараг үгүй дээ.


МАН-ын хоёр залуу энэ санаачилгыг уухайлан авч байх гэж жигтэйхэн. Уриханд нь өөрсдөө гүйгээд л орчихжээ, хөөрхий. Угаасаа ч тэдний мөн чанарт яг таарсан тоглолт байна. Тэгэхээр энэ хэрэг яах аргагүй хоёр холбогдогчтой болно.

Ийм аргаар өгөөш хаяж рекетэлж мөнгө босгохыг санаатайгаар үйлдсэн Доржзодов   өөрөө, нөгөө талд ийм хар технологи ашиглан төрийн албыг худалдах санаанд автаж, магад түүнээ хэрэгжүүлсэн байх өндөр магадлалтай Сандуй нар. 

Хариуцлагын тухайд аль аль нь хүлээнэ.  Доржзодов яавч ардын баатар биш. Түүнд Ассанж, Сноудин нартай адилтгах юм үгүй. Хорон санаатай, холын зальтай яахаас ч үл буцах рэкетчин, тагнуул. Төрийн албыг худалдаж хөрөнгө босгох замаар төрийн эрхийг хууль бусаар авсан, үгүй ядаж авахыг санаархсан МАН хоёр угтаа нэг тэрэгний дугуйнууд. Доржзодовд ирэх аюул одоо МАН-ын зүгээс биш АН-аас, хэрвээ захиалагчтай байх аваас тэр талаас л ирнэ.

Гэнэн баагий биш бол тэр одоо МАН-аас айх шаардлагагүй гэдгийг сайн мэдэж байгаа. Түүнд ямар нэгэн "золгүй" явдал тохиовол МАН-д маш аюултай байдал үүсэх учраас тэр. Тиймээс л МАН аргагүйн эрхэнд Доржзодовыг хамгаалах шаардлагатай болжээ.

Хэрвээ Эзэн Чингис хаан маань энэ нөхцөлд яах байсан бэ гэвэл хамгийн түрүүнд Доржзодовыг яллана. Тэгээд МАН-ыг, дараа нь хэрвээ Доржзодовын цаана захиалагч бий аваас түүнийг илрүүлж гэсгээнэ. Тун сонирхолтой дитектив зохиол өрнөж байна даа.

Б.Наминчимэдскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?