📅

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИ 4 УДААГАА МАНЛАЙЛЛАА

🕔 2017/06/13 14:51

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИ 4 УДААГАА МАНЛАЙЛЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш-тактикийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан байна. 2 жилд нэг удаа болдог уг тэмцээнд Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн мэргэжлийн салаа, ШШГА-ны 2 офицер хамтран оролцож, цэргийн мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд тэд 4 дэх удаагаа аваргын алтан цомын эзэн болжээ. Монголын бүх мөрдэстнүүдийн их сорилгод хошой аваргалсан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бие бүрэлдэхүүнийг өнөөдөр /2017.06.12/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч баяр хүргэсэн юм. Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат "Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал үр дүнтэй юм. Монгол улсын хэмжээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундаас онцгойрч, 4 дэхь жилдээ тэргүүлж буй Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн албан хаагчдад чин сэтгэлийн баяр хүргэе” гэв.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?