Хөгшин царайтай хөөрхий хүүхэд
🕔 2017/05/31 11:58
Бангладеш улсад "Бенжамин Баттоны хачирхалтай түүх" киноны гол дүртэй адил өвгөн шиг төрхтэй хүүхэд амьдардаг гэнэ.
Прогерия гэх өвчнөөр шаналж буй хүүхдүүд нь хөгшин хүнийх шиг үрчлээтэй арьстай байдаг төдийгүй дотор эрхтэнүүдэд хөгшрөх үйл явц багаас нь явагддаг тул гол төлөв арав гаруй жил л амьдардаг байна. Гэхдээ 45 нас хүртлээ амьдарсан ганц тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Маш ховор тохиолддог генийн гажигаас үүдэлтэй энэхүү өвчний 80 гаруй тохиолдол л дэлхийд бүртгэгдсэн байдаг гэнэ.
Энэхүү өвчний тухай сонсож мэдсэн кинонайруулагч Дэвид Финчер алдартай киногоо бүтээсэн түүхтэй аж.
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0