📅

Еврей ухаан

🕔 2017/05/20 16:37

Еврей ухаан

Еврейчүүд мөнгөө алдсан бол ингэж хэлдэг гэнэ: "Бурхан минь мөнгөөр авсанд талархлаа!”   Еврей ард түмнийг хамгийн ухаантай ба мэдлэгийн эх үүсвэр нь шууд бурхнаас ирдэг гэгддэг. Үндэстэн бүр өөрийн гэсэн ертөнцийг харах өнцөгтэй. Тэр нь ард түмнийг онч үгээр илэрдэг байна. Та бүхэнд еврей үндэстний ухаалаг онц үгийг хүргэхэд таатай байна.  

Хэрвээ асуудлыг мөнгөөр шийдэж болж байвал энэ нь асуудал биш зардал юм.

Адам бол анхны азтай залуу. Яагаад гэвэл түүнд хадам ээж гэж байгаагүй.

Бурхан хүнд их сонсож бага ярь гэж хоёр чих нэг ам заяасан билээ.

Дарс орж нууц гарлаа. Бурхан нэгэн зэрэг бүх газар байж чадахгүй тул ээжүүдийг бүтээжээ.

Хэт амттай байвал идүүлчихнэ.Хэт гашуун байвал нулимчихна.

Мөнгөгүй гэж гомдлох мөртлөө ухаангүй гэж хэн ч гомдлохгүй юм.

Ямааны урд талаас, адууны ард талаас, тэнэгийн бүх талаас болгоомжил.

Загас ба зочин хоёр 3 дахь хоногоосоо үнэртэж эхэлдэг.

Хүзүү дээрээ гаргамааргүй байвал хэт битгий бөгтий.

Дүлий хүн хэлгүй хүнээс яаж сохор хүн доголон хүний хурдан гүйхийг харсныг сонсжээ.

Бурхан ядуу хүмүүсийг үнэтэй нүглээс хамгаалдаг.

Эцэг эхчүүд хүүхдэдээ ярихыг заадаг. Харин хүүхдүүд дуугүй байхыг заадаг.

Холоос хүн бүр дажгүй сайн харагддаг.

Цагаан үс хөгширсний шинж болохоос ухаалгийн шинж биш.

Сайн дуугүй байх нь сайн ярихаас хэцүү.

Бурхан минь хөл дээрээ босоход минь туслаач унаж бол би өөрөө ч чадна.

Хүүхэдгүй хүн хүүхэд сайн хүмүүжүүлдэг.

Аж үхсэнээс инээж үхсэн нь дээр.

Туршлага гэдэг нь өөрсдийн алдааг хэлдэг үг юм.

Хөгшрөх цагт нүд муу хардаг ч илүү ихийг харж чаддаг.

Эх сурвалж: http://geeks.mn/archives/2575 | GEEKS

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?