Гандантэгчинлэн хийдээс бурхан алдагджээ
🕔 2016/08/19 11:14
Гандантэгчинлэн хийдэд хулгайч нэвтэрч, бурхан хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хийдийн оройн "Жүд" дацанд өчигдөр 22.00-22.30 цагийн хооронд нэвтэрч гуулин бурхан хулгайлсан гэдгийг цагдаагийн байгууллагад лам нар мэдэгджээ.
Дуудлагын дагуу шалгаад гэмт этгээдийг шуурхай илрүүлэн саатуулсан тухай мэдээлэв. Хэргийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орших суух 32 настай Б бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэнэ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
скачать dle 12.0