📅

Чуулган: Дархан, Сэлэнгэд ургаж байгаа зэрлэг өвсийг устгаж байсан

🕔 2017/05/20 14:45

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс  "Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөр, төслийн талаар асуулгын хариултыг сонссон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Манай оронд ургаж байгаа мансууруулах ургамалтай хэрхэн тэмцэж байна вэ. Мөн гадаадад манай улсын цөөнгүй иргэд ял шийтгүүлж байгаа асуудалд хариулт өгнө үү"

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "Ялангуяа Дархан, Сэлэнгэд ургаж байгаа зэрлэг өвс гэдэг ургамлыг устгаж байсан. Устгах тусам ургалт нь буурдаг юм билээ. Өнгөрсөн 3 жилд 500 мянган га-д устгал хийхэд 100 гаруй га болж буурсан гэсэн тоо байна. Ялтан шилжүүлэх гэрээг ОХУ, БНХАУ-тай байгуулах явцад хар тамхины хэргээр хоригдож байгаа өөрийн улсын иргэдээ шилжүүлэн авах асуудлаар ярихад манай улсын хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял хөнгөн тул шилжүүлэх боломжгүй гэж байсан. Сая батлагдсан Эрүүгийн хуульд энэ төрлийн хэрэгт оноох ялыг чангатгасан байгаа. Иймээс цаашид гадаадад энэ төрлийн хэргээр хоригдож байгаа иргэдийг ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх боломж ихэсч байна" гэв.

2017.05.19 15.47 цаг

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан "Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно. Танилцуулгыг ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт хийлээ.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх асуудал ихэсч байна. Төлбөр тооцоог бусдын данс ашиглаж авах хэрэг их гарч байна. Өнөөдрийн байдлаар 117 хүн шалгагдсан байна. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 хэрэгт 12 хүн холбогдон шалгуулж байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ ихэсч байгааг харлаа. Хууль хяналтын байгууллагынхны уялдаа холбоо хэрхэн яаж ажиллаж байгаа вэ. Монголын уран сайхны кинонуудаар хэлбэрийн сурталчилгаа их явагдаж байна. Гадаад киноноос харсан зүйлээ монгол кинонд тусгаж өгч байна. Хууль тогтоомжоо сайн хэрэглэхгүй бол энэ асуудал газар авлаа. Соёлын хуулиараа хар тамхины хэрэглээг сурталчлахыг хоригломоор байна. Үүнд анхаарч өгөөч ээ" хэмээн саналаа хэллээ.

Мөн тэрбээр "Хуулийн байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллаж байна" гэж асуув.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, дарга нар уялдаа холбоотой ажиллахгүй, дутмаг байгаа нь үнэн. Зохицуулагдаагүй асуудлыг зохицуулах асуудал шинэ хуулинд тусгагдсан байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөр батлагдсан. Хууль тогтоомжийг хангаж ажиллахад анхаарна. Холбогдох газрууд ажлаа дээшлүүлж, уялдаа холбоотой ажиллахад анхаарч ажиллах болно. Цаашид ч тэмцэж ажиллахад цагдаагийн байгууллага анхаарч байна"

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр "Монголын нөхцөлд хар тамхийг илрүүлэхдээ зөвхөн цуснаас дээж авч л ажиллаж байна. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд биенээс нь хөлс, дээж авч ажиллахад тоног төхөөрөмжийн асуудал дутмаг байна. Кино, үзвэрээр хар тамхийг сурталчлах ажил газар авч байна. Хамгийн сүүлд SBN телевизэд шаардлага хүргүүлж, ахиж энэ төрлийн алдаа гаргахгүй байхад хамтарч ажиллахаар болсон. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг ихэсч байна. Тиймдээ ч энэ их хурал Үндэсний хөтөлбөрийг баталж ажиллаж байна. Үүнтэй тэмцэхэд төрийн хатуу бодлого хэрэгтэй. Манайд хар тамхитай тэмцэх техник технологи, хүн хүч бололцоо хэр байна вэ. Мөн хар тамхины хэргээр хүмүүс тэнсэн авч байна. Эргээд энэ хүмүүст яаж хяналт тавьдаг юм бэ"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хар тамхитэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-т таван хүн ажилладаг байсан. Хэрэглээ нь нэмэгдсэн учраас бид 33 хүнтэй болгож өргөжүүлсэн. Тэгсэн ч гэлээ шаардлага хангахгүй, хүн хүч хүрэлцэхгүй байна. Техник, технологийн хувьд дутмаг байна. Зөвхөн цуснаас л дээж авч шинжилж байна. Газар дээр нь илрүүлэхэд тоног төхөөрөмж, материалаг баазыг нэмэгдүүлэх шаардлага бий" гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Чимэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?