📅

Сургалтын цогцолбор байгуулах шав тавилаа

🕔 2017/05/10 13:44

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олон "Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор байгууламж барих барилгын шав тавих арга хэмжээг зохион байгуулсан байна.

 

 

 

Энэхүү барилгыг Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинээр баригдаж байгаа депогийн ар талын талбайд байгуулахаар зураг төслийг гаргажээ. Шинээр баригдах цогцолбор байгууламж нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдах бөгөөд утаат орчин, газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах, аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах, аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагаа явуулах зэрэг аврах ажиллагааны үндсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Мөн цогцолбор байгууламжийн гадна ханыг ашиглан байгалийн хүндрүүлсэн нөхцөлд аврах баг ажиллах зориулалттай авиралтын ханан хад байгуулахаар төлөвлөжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?