📅

Аймгийн ОБГазраас мэдээлэл хийв

🕔 2017/04/04 10:26

Аймгийн ОБГазраас мэдээлэл хийв

 

Аймгийн Удирдах ажилтан, Сум агентлагийн дарга нарын зөвлөгөөнд Гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажилласан тухай, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдрийг зохион байгуулсан талаарх мэдээллийг ОБГ-ын дарга Г.Батбаяр өгсөн юм. Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргаар батлуулсан "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тус ажлын төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион байгуулжээ.

  • -Газар хөдлөлтийн гамшгийн үед холбоо зарлан мэдээлэл дамжуулах журам болон газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Мобиком, Юнител, Скайтел, Жи Мобайл зэрэг үүрэн телефоны операторуудад сургалт зохион 
    байгууллаа
  • -Гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудад газар хөдлөлтийн гамшгийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр танхимын сургалт зохион байгуулав.
  • -Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөгийг иргэд олноор цугладаг "Дархан тээвэр” ХХК, Дархан их дэлгүүр, Дархан номин, Шинэ дархан ОУХТ зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагууд дээр аймгийн Улаан загалмайн хороотой хамтран 10.000 гаруй ард иргэдэд сурталчилан, 3000 гаруй сурталчилгааны материалыг тараасан.
  • -Гамшгийн аюул, түүнээс хамгаалах тухай "Анхаар” аппликейшнийг албан байгууллагын ажилтан албан хаагч нар болон ард иргэдэд сурталчлан үүрэн телефон утсанд татаж суулгах зааварчилгаа өгч, интернэтийн орчинд суулгаж, түүний хэрэглээний талаар сургаж таниулан ажилласны үр дүнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдрөөр "Анхаар” аппликейшныг аймгийн хэмжээнд 2749 хүний гар утсанд суулгаж ажилласан.
  • -Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын 8-р захирамжаар баталсан Хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд байх эд зүйлсийн жагсаалтын дагуу албан байгууллагын ажилтан бүрийн цүнхийг бэлтгүүлэх, түүнийг бэлтгэсний ач холбогдлын талаар зөвлөмж өгсний үр дүнд 3145 иргэн үүргэвчийг бүрдүүлсэн зэрэг нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлжээ.
  • Монгол Улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”, "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан Уул аймгийн Онцгой байдлын газар дараах ажлуудыг хийж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллалаа.
  • Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулиар 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нийт 30421 ажилтан албан хаагч, иргэд байрлалаа түр орхин эхний дохиогоор Зогс нуугд хүлээ, 2 дахь дохиогоор аюулгүй байдлаа ханган эргэж буцахгүй, биенээ түлхэхгүй, баруун гар талын дүрмийг баримтлан даацын хана даган түр цуглах талбайд гарах, 3 дахь дохио дуугарахад штабын бүрэлдэхүүн албан хаагчдаа бүртгэх болзошгүй газар хөдлөлтийн үед голомтоос нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, амилуулах суурь тусламжийг үзүүлэх дадлага сургуулийг хийлээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?