📅

"Adidas" гутлыг музейд тавина

🕔 2017/05/03 13:04

 

"Хадан гэрийн соёл" үзэсгэлэнгийн нээлт 12.00 цагт Монголын Үндэсний музейн түр танхимд болно.


Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворууд гарсан бөгөөд судаачид урьдчилсан байдлаар Нирун улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байгаа аж.



Харин Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд "аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан бөгөөд судлаачид олдворын харьцуулалт болон лабораторын судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоогоод байна. Эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим эд өлгийн зүйлсийг бүрэн эхээр нь тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлж,олны нүдийг хужирлахаар бэлэн болгосон байна.


Үзэсгэлэн хоёр сарын турш үргэлжилнэ.


Л.Булганчимэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?