📅

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

🕔 2017/04/24 13:23

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

 

Аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр /2017.04.19/ 14.00 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаж үндсэн 3-н асуудал хэлэлцсэн байна. Хурлаар "Эрүүл элэг” хөтөлбөрийн төсөл, "Чадварлаг эмч, мэргэжилтэн” хөтөлбөрийн төсөл, Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай гэсэн 3-н асуудлыг хэлэлцсэн бөгөөд асуудал тус бүрийг зөвлөлийн 25 гишүүн нухацтай хянаж шийдвэрийг гаргасан юм. Хүн амын дунд вируст хепатитаас урьдчилан сэргийлэх болон өвчлөлд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, вируст хепатитийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоо эмчилгээ, үйлчилгээг чанар үр дүнтэй үзүүлэх зорилготой "Эрүүл элэг” хөтөлбөрийн төслийг сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчинтэй хамтад нь багц төсөл болгохоор буцаалаа. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт 1406 ажиллагсад ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажиллагсдыг мэргэжлийн өндөр ур чадвартай, энэрэх сэтгэл , ёс зүй, харилцаа хандлагын зөв төлөвшилтэй болгож хариуцлагыг нэмэгдүүлэх гол зорилготой , "Чадварлаг эмч, мэргэжилтэн” хөтөлбөрийн төслийг дахин боловсруулах шийдвэрийг зөвлөлийн гишүүд гаргалаа. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай мэдээллийн үеэр 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр шар усны үерийн улмаас Дархан-Сэлэнгийн шулуун замаас Орхон сумын төв хүртэлх засмал замд гарсан гэмтлийн засвар шинэчлэлтийн ажилд шаардагдах 21 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?