📅

Засаг даргын зөвлөлийн хурал болов

🕔 2015/12/22 15:46

 

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж  найман асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал Өмчийн албыг аймгийн засаг даргын дэргэд шилжүүлэх тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээ менежментийг хөгжүүлэх хөтөлбөр батлах , Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн  төлөвлөлт, эмч мэргэжилтнийг чадавхижуулах хөтөлбөрийг батлах, Боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын цайны газруудын үнэлгээ, санал зөвлөмжийн тухай,  Монголын ахмадын чөлөөт холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын санхүүжилт, байрны асуудал шийдвэрлүүлэх, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай, Төвийн бүсийн мэргэжлээс шалтгаалах сувилал болох "Тулга” сувиллын харъяалал зэрэг асуудлууд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд  багтлаа.

Эдгээр асуудлуудаас эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилго бүхий  хоёр хөтөлбөрийг онцолж байна. Өнөөдөр манай аймагт амьсгалын эрхтний тогтолцоо, хоол боловсруулах эрхтний тогтолцоо, зүрх судасны, шээс дамжуулах замын өвчлөл, гэмтэл согогийн өвчлөлүүд эхний байруудад орж байгаа бол зүрх судас, хавдар, шээс дамжуулах замын өвчлөл нь нас барах шалтгааны эхний гуравт бичигдэж байна. Дээрх хоёр хөтөлбөр хэрэгжсэнээр лабораторийн зарим шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд болон Орхон суманд хийдэг болж иргэд хүндрэл чирэгдэлгүй ерөнхий шинжилгээнүүдээ  өгч, өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах бололцоотой болно. Хөтөлбөрийн хүрээнд эмч, сувилагч нарын мэргэжлийг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадын улс орнуудад бэлтдэхээр төлөвлөж байна. Мөн төр хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэл төдийгүй эмнэлгийн цогц үйлчилгээ, уялдаа холбоог сайжруулах бодлогыг баримтлан ажиллах юм. Ингэснээр эмч, сувилагчдын чадвар нэмэгдэж, иргэдэд хүрэх эмнэлгийн үйлчилгээний хүртээмж сайжрах, иргэд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч, ямар нэгэн өвчлөл байвал эрт илрүүлэн эмчлүүлэх үүд нээгдэх юм.  

 

Өнөөдөр хуралдсан Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрх ЭМ-ийн салбарын асуудлаас гадна Боловсрол эрүүл мэндийн байгууллагуудын цайны газруудын үнэлгээ, санал зөвлөмжийн тухай хэлэлцэгдсэн. Өнгөрсөн сард  НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс төрийн өмчийн 17 сургуулийн "Үдийн цай” хөтөлбөртэй танилцаж, аж ахуйн нэгжийн тохирлын үнэлгээ, цайны газрын талбайн хэмжээ, сав суулгын ариутгал, хүнсний зориулалтын хадгалалт лаборторийн бичиг баримт зэрэг 61 үзүүлэлтээр үнэлэлт өгсөн байна. Тус хурлаар "Үдийн цай” хөтөлбөртэй холбогдолтой нийтлэг алдаа, дутагдлаас гадна Хонгор сумын 14 дүгээр сургуулийн уг хөтөлбөрөөр бэлэн бүтээгдэхүүн хэрэглэлгүй халуун хоолыг сурагчдад өгдөг болон манай аймгийн ЕБС-дад "Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой ганц ч хордлого өнөөдрийн байдлаар гараагүй зэрэг олон сайшаалтай зүйлс байгааг дурьдаж байлаа. Улмаар  "Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тендер шалгаруулалтыг явуулах, дөрөв, зургаадугаар сургуулиудыг цэвэр усанд холбох зураг төслийг яаралтай гаргах, Зориулалтын бус сургуулийн цайны газруудыг стандарт болгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн бусад асуудлыг холбогдох албаны хүмүүст дахин хянаж хэлэлцэхийг үүрэг болголоо.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?