📅

БХЯ хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно

🕔 2017/04/15 15:01

БХЯ хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно

 

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн. Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан.
Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна. Батлан хамгаалах яамны удирдлага шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй нь уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлэв.
Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож тэдний ар гэрт эмгэнэл илэрхийллээ.
 
Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/ 22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгсөн. Энэ сарын 14-ны өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан 4-р сарын 11-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилт явц, байдлыг шалган Батлан хамгаалахын Ерөнхий Хянан Шалгагч хошууч генерал З.Болдбаатараар ахлуулсан дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлт, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцэж мөн 3-р сарын 15-ны өдрийн тушаалаар БХЯ-ны дэд сайдаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн ажлын дүгнэлт, танилцуулгыг сонсон хэлэлцлээ.
Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?