📅

1996-2000 онд ингэж хувьчилжээ-10: Голомт банк танил тал, хувийн холбоогоо ашиглан төрийн өмчид хохирол учруулах замаар үүсэн байгуулагджээ

🕔 2017/04/13 15:58
 
 1996-2000 онд ингэж хувьчилжээ-10: Голомт банк танил тал, хувийн холбоогоо ашиглан төрийн өмчид хохирол учруулах замаар үүсэн байгуулагджээ

1996-2000 онд Төрийн өмчийг хэрхэн хувьчилсныг УИХ-ын ажлын хэсэг шалгаад ийм дүгнэлт гаргаж байжээ. Тодруулбал, УИХ-аас  томилогдсон ажлын хэсэг 1996-2000 онд төрийн өмчийг хэрхэн хувьчилсан талаар Н.Ганбямбаар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг 2002-2003 онд ажиллаж доорх дүгнэлтийг гаргаж байжээ. Харамсалтай нь энэхүү тайлан дүгнэлт тухайн үедээ олон эрх ашгийг хөндөж байсан тул зарим өөрчлөлтийг оруулан "зөөллөж”, улмаар УИХ-д танилцуулалгүй дарж орхисон байна.

  1. Банкны үйл ажиллагаатай холбогдсон зарим хохирол, зөрчлийн талаар:
  2. Сэргээн босголтын банкийг татан буулгасан, Голомт банктай нэтгэсэн, хоёр банкийг салгасан үйл явцтай холбогдсон хохирол:

1.1.         Төрийн өмчийн "Сэргээн босголт”-ын банкийг хувийн "Голомт” банкинд нийлүүлэх тухай Засгийн газрын /Ерөнхий сайд Ц.Элбэгдорж/ 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоол, Сангийн сайдын /Б.Батбаяр/ 239-р тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн /Ж.Үнэнбат/ 208-р тушаал хууль зөрчсөн байснаас нийлүүлсэн банкуудыг 3 сар орчим ажиллуулаад буцаан салгаж, 1998 оны 8-р сарын 14 болон 1998 оны 10-р сарын 09 өдөр хоёр удаа тооцоо нийлэхэд хоёр банкны тайлан тэнцэлд хоорондын тооцоонд өглөг авлагын зөрүү гарсан маргаантай асуудал байжээ.

1.2.         ”Голомт” банкинд "Сэргээн босголт”-ын банкийг нийлүүлээд салгах үед "Сэргээн босголт” банкны нийт зээлийн өрийн үлдэгдэл 23.9 хувь буюу 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс гадна зээлийн чанар банкны ангиллаар ихээхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал хугацаандаа байгаа зээлийн хэмжээ 4.3 тэрбум төгрөгөөр буурч, эргэлзээтэй зээл 3.6 тэрбум, найдваргүй зээлийн өрийн үлдэгдэл

  1. тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. Үүний үр дүнд 1998 оны 8-р сарын 31-ний байдлаар тус банкны зээлийн хугацаандаа байгаа зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 16 хувь, эргэлзээтэй зээл 37.8 хувь, найдваргүй зээл 20.8 хувь, хугацаа хэтэрсэн зээл 17.2 хувь, хэвийн бус зээл 8.2 хувь буюу нийт зээлийн 84 хувь нь чанаргүй зээлээр ангилагдсан байна. Сэргээн босголт банкийг Голомт банкинд нэгтгэхээс өмнө 83 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бол, салгах үед 700 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажилласан дүн бүхий тэнцэлтэй болсон нь төрийн өмчийг банкны бүтцийн өөрчлөлт хийх замаар завшсан, банкнаас авсан зээлийг чанаргүй ангилалд оруулж буцаан төлөхөөс зайлсхийлгүүлсэн байж болзошгүй тул нарийвчлан шалгуулах шаардлагатй гэж ажлын хэсэг үзэж байна.

1.3.         Сэргээн босголт банкийг Голомт банктай нийлүүлсэн үйл ажиллагаа нь 2 банкийг нийлүүлэх тухай Засгийн газрын 80 дугаар тогтоол, Сангийн сайдын 239 дүгээр тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 208 дугаар тушаал, Сэргээн босголтын банкийг Голомт банктай нийлүүлэх тухай Сангийн яам, Голомт банкны хооронд 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ зэрэг нь тухайн албан тушаалтанд олгосон эрх хэмжээгээ илт хэтрүүлсэн урвуулсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хууль”, "Банкны тухай хууль”, "Иргэний хуулийн” холбогдох зүйл заалтуудыг тус тус зөрчсөн, хувийн өмчийн Голомт банкны эрх ашигт үйлчилж төрийн өмч хөрөнгийг ашиглан завших боломжийг олгосон хууль бус үйл ажиллагаа болохыг УИХ-ын шалгалтаар тогтоож байсан бөгөөд улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж Засгийн газрын огцруулжээ. Энэ асуудалтай холбогдуулж гэм буруутай албан тушаалтны үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн боловч харамсалтай нь уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнд тухайн үөийн улс төрийн нөхцөл байдал илэрхий нөлөөлсөн бөгөөд ийм ноцтой, төр нийгэмд үлэмж хэмжээний хор хохирлыг учруулсан, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг дарагдуулан өнгөрөөх нь цаашид буруу жишиг тогтох зэрэг олон хор уршигтай. Төрийн өмчийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Сэргээн босголтын банкийг 5 сая төгрөгөөр үнэлэн хувийн банкинд нийлүүлж /Нэгдсэн банкны дүрмийн сан 2076.7 сая төгрөг, үүнээс 5 сая төгрөг СББ-ны хөрөнгө, үлдэх 2071.7 сая төгрөг нь Голомт банкных байхаар заасан нь илтэд хууль бус, төрийн өмчийг бүлэглэн ашиглан завшсан онц ноцтой үйлдэл гэдэг нь эргэлзээгүй.

Голомт банк анх байгуулагдахдаа үүсгэн байгуулагчид өөрийн ямар ч хөрөнгийн хуримтлалгүй, харин Төрийн өмчийн ХОТШ банкнаас 730.0 мянган ам.долларыг сарын 1 хувийн хүүтэйгээр /тогтоосон хэмжээнээс хэд дахин доогуур хүүтэйгээр/ авч Монголын талын дүрмийн сангаа бүрдүүлж "зээлээр банкны дүрмийн санг бүрдүүлэхийг хориглосон” хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд төрийн өмчид танил тал, хувийн холбоогоо ашиглан хохирол учруулах замаар үүсэн байгуулагджээ. Түүгээр зогсохгүй Голомт банк байгуулагдсаны дараа Төрийн өмчийн ХОТШ банкинд 200 сая төгрөгийг эргүүлж 2 хувийн хүүтэй зээлүүлж ашгаа нэмэгдүүлжээ. Дээрх 730.0 мянган ам.долларын зээлийг ХОТШ банкнаас олгосон тус банкны ерөнхий захирал ХОТШ банкийг дампуурсны дараа Голомт банкинд шилжин ажиллажээ.

Түүнчлэн 1997 онд Голомт банк Монголбанкаар 2 сая долларын баталгаа гаргуулан Берлинер банкнаас 2 сая долларын зээл оруулж ирж дүрмийн сангаа нэмэгдүүлж, Монголбанк хувийн нэг банкийг онцгойлон дэмжиж үйлчилсэн нь анхаарч шалгах асуудал юм. Голомт банк, СББ-тай нийлээд салсны дараа түүний хөрөнгийн хөдөлгөөн, төрийн өмчтэй банкны үйлчлүүлэгч, тэдний хөрөнгийг өөртөө татан авсан зэргээс тус банкны ашиг, дүрмийн санд орсон өөрчлөлтийг өнөөг болтол хэн ч шалгаагүй, цаашид хараат бус хөндлөнгийн шинжээчээр шалгуулах шаардлагатай.

Дүгнэлт:

Төрийн өмчийг үнэгүйдүүлэн Голомт банкинд нийлүүлсэн албан тушаалтны үйл ажиллагааг нийтэд ил тод тавьж, хуулийн байгууллагаар шалгуулж эцэслэн шийдвэрлэх, хууль ёс, шударга ёсыг сэргээн тогтоох нь төрийн үүрэг төдийгүй, хариуцлагын асуудал гэж үзэж байна.

  1. Сэргээн босголтын банкны зээлийн өрийн үлдэгдлийн талаар

Сэргээн босголт банкны зээлийн өрийн үлдэгдлийн чанар хоёр банк нийлж салсны дараа эрс муудсан болох нь тайлан тэнцлээс харагдаж байна. Нийт зээлийн дүнд чанаргүй зээлийн эзлэх хувийн жин 80 хувь болтлоо өссөн байна. Мөн энэ хугацаанд тус банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу аж ахуйн нэгж, иргэдийн харилцах хадгаламжийн үлдэгдэл эрс буурсан байна. Харилцах дансны үлдэгдэл 1.0 тэрбум орчим төгрөгөөр буурсан бол хадгаламжийн үлдэгдэл 2.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Ингэж зээлийн эх үүсвэрээ алдаж, зээлийн чанар муудан, эргэн төлөгдөх байдал нь удаашрах болсноор тухайн банкинд итгэх харилцагчдын итгэлийг алдагдуулах, төлбөрийн чадваргүй болж ихээхэн хэмжээний алдагдал хүлээхэд хүргэсэн байна.

Сэргээн босголтын банкны удирдлагыг удаа дараа сольж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга олон анхаарал татсан асуудал болон бичигдэж байсан. Захирал, дэд захирал нар нь эрх мэдлээ булаацалдан тухайн үеийн улс төрийн өндөрлөгүүдийг талцуулах байдалтайгаар улс төрийн нөлөөлөлд банкны үйл ажиллагаа явагдаж байсан. Тус банкин дээр их хэмжээний зээл гаргах, эрх мэдлээ ашиглах явдал газар авсан учир хууль хяналтын байгууллагуудаар шалгагдан арга хэмжээ авахуулж байсан. Энэ бүгд санхүүгийн системийн дараагийн хямрал, хүндрэлийг араасаа дагуулах шалтгаан нөхцөл болж өгсөн.

  1. Банкны бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэт явцуу хүрээнд хийгдсэн талаар:

1995       оны эхээр манай хэд хэдэн арилжааны банкуудын санхүү, төлбөрийн чадвар доройтон нь системийн хэмжээгээр тогтворгүй байдлыг үүсгэсэн бөгөөд тухайн үед дэлхийн бусад улсуудын нэгэн адил бүтцийн өөрчлөлтийн уламжлалт арга хэрэгслүүдийг ашиглан хүндрэлийг шийдвэрлэсэн өнөөгийн олон банкийг ахин дахин дампууруулж, татан буулгасан байдал давтагдахгүй байх бололцоо байсан байна.?

Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс үзүүлж буй хөрөнгө санхүүгийн болон бусад дэмжлэгийг зөв хэсэгт нь зохистойгоор ашиглах боломж байсаар байтал, хэт явцуу хүрээнд асуудлыг шийдэн, зарим талаар улс төржүүлэн буруу алдаатай бодлого явуулж ирсэн нь одоо улам хүндэрсэн хэмжээнд яригдах болсон найдваргүй өр авлагууд /энд банкны өр барагдуулах албанд байгаа өр авлагын хэмжээг авч үзэхэд хангалттай/, харилцагчдын банкинд итгэх итгэл алдагдсан, зарим харилцагчид өнөөг хүртэл өөрийн хадгалуулсан мөнгийг олж авч чадаагүй /Ард, Даатгал банкны харилцагчдын 20, 50 хувь, цаашилбал Монголбанкнаас эрх хүлээн ажиллагаа хийлгүй өмчлөгч, хэрэг гүйцэтгэгч нарт хариуцуулан хаясан Бизнес, Эдийн тэнгэр зэрэг банкны/ харилцагчдыг жишээлэн дурдахад хангалттай нотолгоо болж өгөх юм. Үйл ажиллагааны болон эрх зүйн статус нь тодорхой бус өр барагдуулах албыг ажиллуулан, банкны бүртгэлээр чанаргүй болон найдваргүй зээл гэж бүртгэгдсэн авлага, зээлийн өрийг бөөгнүүлэн ямар ч туршлагагүй газарт хариуцуулсан нь одоогоор эргэн төлөгдөх нь тодорхойгүй асар их өрийн /дөрвөн банкнаас цуглуулсан 40 гаруй тэрбум төгрөгийн/ үлдэгдлийг бий болгосон байна.

Азийн хөгжлийн банкнаас Санхуугийн секторын хөтөлбөрийн зээл /РЗР1У гэсэн 35.0 сая ам.доллартай тэнцэх 40 жилийн хугацаатай хөнгөлттэй зээлийн гэрээг 1996 оны 12 дугаар сарын 19-нд баталж, Монгол Улсын Засгийн газарт олгохоор болсон. Үг зээлийн гол зорилго нь банкны секторт бүтцийн өөрчлөлт хийх, бэлнээр олгогдох тухайн эх уусвэрийг ашиглан нэгэнт санхуугийн хүндрэлд орсон банкуудад улсаас дахин хөрөнгөжуулэх замаар хөрөнгийн хэмжээ болон улсын оролцоог нэмэгдуулэх замаар сэргээх, санхуугийн секторт учирч болзошгуй хямралаас сэргийлэхэд оршиж байсан болно. Учир нь хундрэлд орсон Ард, Даатгал банкууд нь их хэмжээний захиргаадлын зээл олгосон байсан, нэмэлт хөрөнгө олгоход сэргэх, улмаар улсын оролцоо нэмэгдснээр удирдлагын чадавхийг сайжруулах боломжтой байсан. Мөн улс өөрийн мэдэлд банкны өр барагдуулах алба байгуулан ажиллуулж, зээлийн хөрөнгийг ашиглан банкууд дээр хуримтлагдаад байгаа муу өр авлагыг худалдан авч барагдуулах ажлыг зах зээлийн механизмаар зохион байгуулах уурэг АХБ-наас хулээсэн байсан хэдий ч уйл ажиллагааг зөвлөмжийн дагуу явуулалгуй, зээлийн хөрөнгийг зориулалт бусаар өөр зорилгод ашигласнаар их хэмжээний Засгийн газрын бутцийн өөрчлөлтийн бонд нэртэй унэт цаасыг гарган хундрэлтэй асуудлыг тухайн цаг хугацаанд шийдвэрлэх боломжгүй болгосон төдийгүй өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй болоход хүргэсэн байна. Үүний тод жишээ нь одоо хадгаламжийн банкинд байгаа 20 гаруй тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд юм.. Зээлийн эхний хэсэг болох 1997 оны эхээр орж ирсэн 17.5 сая ам.доллартай тэнцэх мөнгийг Засгийн газар Монголбанкнаас урьдчилан авч ашигласан /санхүүгийн секторт бус/ өрөнд өгснөөр хааж, үлдэх хэсгийг мөн л Засгийн газрын бондыг мөнгөжүүлэхэд ашиглагдсан байна. Зориулалтын дагуу ашигласан бол:

  • Энэхүү хөрөнгийг зориулалтын дагуу хүндэрсэн банкуудыг /Ард, Даатгал/ дахин хөрөнгөжүүлэхэд зарцуулсан бол банкууд ихээр татан буугдахгүй байх болож байв.
  • Өнөөгийн банк өр барагдуулах албыг байгуулж ажиллуулахдаа банкны харилцагчдын мөнгийг /Ардын банкны харилцагчдын харилцах дансны

хөрөнгийн 20 хувь болох тэрбум төгрөгийн хөрөнгө, Даатгал

банкны харилцагчдын харилцах дансны үлдэгдэл хөрөнгийн 50 хувь болох

тэрбум төгрөгийг Банкны өр барагдуулах газарт тусгаарлан

өнөөдрийг хүртэл хохироохгүй байх болж байв.

  • БӨБГ нь бусад улс орнуудын жишгийн дагуу үйл ажиллагаа явуулж, одоогийнх шиг ийм үйл ажиллагаа нь мухардсан байдалд орохгүй ажиллах боломжтой байв.
  • Сэргээн босголтын банк гэсэн улс төрийн дарамтан дор ажиллах банк байгуулах, дампууруулах шаардлага гарахгүй байв.
  • Санхүүгийн систем хоёрдахиа хүндэрч, хямрахаас урьдчилан сэргийлэх боломжоор хангах байв.

Банкны өр барагдуулах газрыг 1997 онд шууд Сангийн яамны /хуучин нэрээр/ удирдлага дор ажиллахаар зохион байгуулж, Ард, Даатгал, Төв Ази банкны 7500 гаруй зээлдэгчийн 35.8 тэрбум төгрөгийн зээлийн өр авлагыг барагдуулах үүрэгтэйгээр ажиллуулсан. 1997-2002 оны хооронд 20 гаруй хувь буюу 11 тэрбум төгрөгийн зээл, үүнээс 5 тэрбум төгрөгийн зээл бэлэн мөнгөөр барагдуулсан байна.

2002       оны эхээр татан буугдсан ХОТШ, Сэргээн босголтын банкнаас төсвийн данстай холбоо бүхий 9 гаруй тэрбум төгрөгийн өрийг хүлээж авсан. Зээлийн өр, авлага ажиллагаа нэлээд удаашралтай явагдаж байгаа. Үйл ажиллагааных нь статус тодорхойгүй, ажиллагсад нь төсвийн ажилтны нэгэн адил цалинждаг учир бүтээмж, санаачилга багатай ажиллах байдал гарах зэрэг тодорхой нөхцөл шалтгаанаар үйл ажиллагаа нь хурцадмал байдалд орсон.

Тухайн үеийн эрх баригчдаас ХААН банкны бүтцийн өөрчлөлтийн бодлого шиг арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлсэн бол, Засгийн газраас банкыг дахин хөрөнгөжүүлэх бодлого явуулахдаа, бонд гаргахдаа шинээр байгуулах банкинд байршуулах биш бүр өмнө анхны хүндрэлд орсон банкуудыг дэмжиж, бүтцийн өөрчлөлтийн бодлогоо тэдэнд /Ард, Даатгал, ХОШТ банкуудад/ хэрэгжүүлсэн бол илүү бага хохиролтойгоор, гадаадаа ч, дотооддоо ч харилцагчдын итгэлийг алдахгүйгээр шийдвэрлэх боломжтой байжээ. ХААН банк нь онцгой дэглэм тогтоосон албадлагын арга хэмжээ авах үед 5 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай байсан Ард, Даатгал банкны хүндрэлээс ч илүү байхаар нөхцөлд ажиллаж байсныг дурдахад хангалттай нотолгоо болж өгөх юм.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: http://udriintoim.mn/3639.html
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?