📅

Малчны зээлийн хүү өнөөдрөөс 10 хувь болж буурлаа

🕔 2016/03/15 15:22
МУ-ын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүгТөрийн банк жилийн 10 хувь буюу сарын 0.8 болгон буурууллаа. Малчны зээлийн хүү ийнхүү буурснаар 29.5 хувийи хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.
 
Төрийн банкаар дамжуулан олгох уг зээлийг авах хүсэлтэй иргэн "Малчин” данстай, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлж, малаа тогтмол тарилга туулгад бүрэн хамруулдаг байх шаардлагатай гэнэ. Эдгээр бүх шалгуурыг хэрэгжүүлсэн малчин өнөөдрөөс эхлэн таван сая хүртэлх төгрөгийг жилийн 10 хувийн нөхцөлтэйгөөр Төрийн банкнаас зээлээр авах боломжтой боллоо.
 
Гэхдээ энэ зээлийг нийт малчдын 0.1 хувь буюу 15 мянган сайн малчин л авах эрхтэй аж. Харин малаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаггүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалаа тогтмол төлдөггүй, "Малчин” дансгүй малчид 18 хувийн хүүтэй зээлээ аваад явах нь нээлттэй аж.
 
Энэ талаар ХХАА-н Сайд Р.Бурмаа хэлэхдээ, " Засгийн газраас "Сайн малчин" хөтөлбөрийг баталж, үүнийгээ дэмжихийн тулд "МАА-н үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбр"-ийг бас баталсан. Тус дэд хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг бууруулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хөнгөлөлтэй үнээр олгох гэх мэт ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Малчны зээлийн хүү жилийн 29.5 хувь, сарын 2.5 хувь байсныг Төрийн банктай хамтраад Цагаан сарын өмнө жилийн 18 хувь, сарын 1.5 хувь болгож бууруулсан.
 
Тэгвэл өнөөдөр /2016.03.15/ Малчны зээлийн хүүг жилийн 10 хувь, сарын 0.8 хувь болгон бууруулж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Малчид маань үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор бага хүүтэй зээл авах боломж нээгдэж байна. Өнөөдрөөс Төрийн банк жилийн 10 хувийн хүүтэй малчны зээлийг олгох бөгөөд бусад арилжааны банкууд ч гэсэн ийм нөхцөлөөр малчны зээл олгох нь нээлттэй гэдгийг энд онцолж хэлмээр байна" гэсэн юм. 
 
Харин төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан хэлэхдээ, "Малчид маань өнөөдрөөс эхлэн бүх суманд байгаа Төрийн банкны салбараар дамжуулан жилийн 10 хувийн хүүтэй зээл авах боломжтой боллоо. Манай малчдын хувьд зээлийн эргэн төлөлт өндөр хувьтай, хариуцлагатай зээлдэгчид бөгөөд зээлийн эргэн төлөлт 99.6 хувьтай байдаг” гэлээ.
 
Т.Гэрэл

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?