📅

Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно

🕔 2017/04/04 15:51
 
 Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2017.04.04/ Монгол-Орос хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулах талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх "Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцлоо.

Хэвлэлийн бага хурлыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өгөв.

 УИХ-д залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд уг бүлэг болон зохион байгуулагч талуудын санаачлагаар энэхүү чуулганыг хийхээр болсон. Чуулганы хүрээнд хоёр талын төлөөлөгчид хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, экологи, эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, залуучуудыг дэмжих төрийн бодлого гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно.

Түүнчлэн хоёр орны залуу бизнес эрхлэгчид харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, бизнесээ өргөжүүлэх боломж бололцоог судлана. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дэвшүүлэх бизнес уулзалтууд болсноор хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэлээ.

Мөн, сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт буурсан статистик үзүүлэлт жил дараалан гарч буй учир хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг шинэ түвшинд гаргахад залуу бизнес эрхлэгчдийн энэхүү чуулган чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэмдэглэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх "Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов хийсэн мэдээлэлдээ "Молодоя Гвардия” буюу "Залуу гвард” байгууллага чуулга уулзалтын үеэр бизнес саналуудаа танилцуулна. Саналыг маань Монголын залуучууд хүлээж аваад, хамтран ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.  

Одоогоор хоёр орны 100 орчим бизнес эрхлэгч оролцохоор төлөвлөсөн ба нэмж хамрагдах хүсэлтэй залуу бизнесмэнүүд 99990445 утсаар холбогдон, Нийгмийн ардчилал Залуучуудын холбоо болон  Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимд бүртгүүлэх бөгөөд анхдугаар чуулган 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Гадаад харилцааны яаманд болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?