📅

БУСДЫГ ЯЛЛАН АМЬДРАХАД ЭНЭ НАС ЮУТАЙ ХАЙРАН

🕔 2017/02/21 08:22

 

Та бид эхнэр нөхөр ,үр хүүхэдгүй байсан ч ажил хийж өөрийн гэдсээ тэжээх л болдог.
Гэр бүл байсан байгаагүй орох орон ,унтах ор, идэх хоол өмсөх хувцас хэрэгтэй л байдаг. 
Хоол хийсэн ч өөрийн биш бусдын төлөө, хог цэвэрлэсэн ч бусдын л төлөө ....л зовж байна гэх.
Үгүй л дээ уг нь бол өөрийнхөө төлөө хийж байгаа эд л дээ .

Олон хүний амнаас сонсдог үг .Та нарын төлөө л ингэж явна.
Уучлаарай та тэднийг байхгүй байсан ч тэр ажлаа хийсээр л байх байсан .Харин ч таныг намайг арай илүү зорилготой , амьдралыг маань утга учиртай болгосон гэр бүл ,үр хүүхэддээ баярлах хэрэгтэй. 
Ганцхан өөрийнхөө амыг хөдөлгөдөг байсан бол танаас олон хүн баяр жаргал, бахдалтайгаар хооллож, ундалж, хожим танд үр хүүхэд чинь талархаж явах юутай сайхан.

Чи миний залуу насыг үрсэн гэцгээх.Бас л уучлаарай тэр нөгөө этгээдийн залуу насыг ч та бас үрэлцсэн.
Таньтай таараагүй байсан бол тэр хүн ч бас яаж явах бүүр илүү байх байсныг та бас мэдэхгүй ээ.

Та бид хэн нэгэнтэй учраагүй, ханилаагүй байсан ч үрэгддэг элэгддэг залуу байтугай хөгшин нас.
Та ганцаараа байлаа гээд 18 тай чигээрээ мөнхөрч үлдэх боломжгүй ээ.

Хийж буй ажил , үйлдэл бүхнээ хэн нэгэнд нялзааж ялархаж байдаг хүмүүсийн амьдрал яг л бөөн чулуутай зам шиг харагддаг.

Харин ямар ч асуудлыг бусдад нялж нялзаалгүй орох гарах гарц хайж явдаг хүмүүсийн өмнө саруулхан өргөн дардан зам өмнө нь дандаа таардаг даа.

Зүгээр л та хийх ёстой зүйлээ л хийж буй.Хэн нэгэн байсан ч байгаагүй ч та энэ бүхнийг хийнэ,бас нас чинь хэн нэгнээс шалтгаалахгүйгээр жил бүр нэмэгдэнэ .
Ердөө л энгийн шүү дээ. Тунирхал ял огтоос хэрэггүй. 
Жаргаж байгаа бол өөртөө баярла.Яагаад гэвэл чи ухаанаараа өөрөө жаргалтай амьдралаа бүтээж чадсан .Харин зовж яваа бол чи өөрөөсөө шалтгаанаа нүх сүв бүрээсээ нэгжин хай.

Түүнээс захиалгаар таныг, намайг жаргаах гэж эсвэл тамлан зовоох гэж ирдэг хэн нэгэн гэж үгүй.
Ялангуяа залуу охид бүсгүйчүүд, хөвгүүд минь чи өөрөө л жаргалынхаа утга учир болсон нэгнийг өөрөө сэтгэл зүрх мэлмийгээрээ сонгоно.Түүнээс чамайг жаргаах гэж ирэх захиалгат хэн нэгэн үгүй билээ энэ орчлонд.

Та бид өөрсдөө л жаргал зовлонгоо өөрийн гараар өөртөө тарьдаг.

Юу ч хийсэн түүнээ өөртөө биш бусдын төлөө л ингэж байна гэж ялархагсад Баттай ,Доржтой, Цэцгээ,Навчааг сольж, салж ,нийлж амьдраад ч өөрийнхөө бодлыг өөрчилхөөс нааш тэгтлээ хүсэх жаргалаа үзэхгүй нь харин даанч нэг гашуун үнэн.

Эцэст нь хэлэхэд хүн гэгч бодлоороо жаргах ,зовохоо өөрөө дууддаг, бас бүтээдэг.
Жаргаж байнаа гэж бодвол зовлон жаргал болж, зовж байна гэж бодвол жаргал чинь зовлон болж хувирдаг юм даа.
Хулганайн Тэргэл

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?