📅

Луизиана мужийн нутгаар зургаан удаа хүчтэй хуй салхи дайрчээ

🕔 2017/02/09 14:32

 

АНУ-ын Луизиана мужийн нутгаар зургаан удаа хүчтэй хуй салхи дайрснаас болж багагүй гарз хохирол учраад байна. Мужийн захирагч Жон Белл  Эдвардс өмнөд нутгуудаар хуй салхи дайран өнгөрсөнтэй холбоотойгоор онц байдал зарласан байна. Байгалийн энэ гамшгаас болж мужийн дэд бүтцэд ноцтой  хохирол учирчээ.

Мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болсны дээр олон арван орон сууц, үйлдвэрийн барилга нуржээ. Мужийн эрх баригчид гамшигт өртсөн хүмүүст нэн даруй  тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр тус улсад дэгдсэн хүчтэй хуй салхинаас болж нийт 18 хүн гэмтэж, бэртсэн юм. Нийт гурван хуй салхи дэгдсэний  нэг нь Луизианагийн өмнөд нутгаар дайрч байжээ. Мөн өнгөрсөн мягмар гарагт Шинэ Орлеан хүчтэй хуй салхинд өртсөнөөс олон арван хүн гэмтэж,  байшин, барилгууд нурсныг өчигдрөөс эхлэн цэвэрлэж байна. 

Хотын дарга Митч Лэндрюгийн мэдээлснээр гэмтэж бэртсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Байгалийн энэ гамшгаас болж нийт 10 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болсныг засч сэргээж байна. Одоогоор гамшгийн учруулсан хохирлын талаарх тооцоог гаргахаар  ажиллаж буй юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?