Орон нутгийнхан Дарханд чуулна
🕔 2017/01/18 14:58
Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой Байдлын Ерөнхий газар, НҮБ-ын "Гамшгийн эрсдэлийг бууруулах зүүн өмнөд Азийн бүс нутгийн газар” хамтарч "Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт Улаанбаатар хотод хоёр өдөр боллоо.
Уг сургалт маргаашнаас эхлэн 20-ны өдөр хүртэл Дархан-Уул аймагт үргэлжилнэ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болох тус сургалтад гамшгаас хамгаалах орон нутгийн албад, төр захиргааны байгууллага, Онцгой байдлын газрын төлөөлөл нийт 64 хүн хамрагдах юм.
Сургалтад хамрагдсан албан хаагчид "Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийг орон нутагт хэрэгжүүлэх талаар мэдлэгээ олон нийтэд түгээн ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.