📅

Дарханчууд Энэтхэгт хэлний сургалтад хамрагдах боломжтой боллоо

🕔 2016/08/19 09:40

Дарханчууд Энэтхэгт хэлний сургалтад хамрагдах боломжтой боллоо

 

Бүгд Найрамдах Энэтхэг улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Суреш өчигдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийж цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцав. Элчин сайд хоёр сарын өмнө Монгол улсад томилогдон ирсэн бөгөөд өмнөх сайдын хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ илүү ихийг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа уулзалтын үеэр онцолж байлаа.Манай аймгийн тухайд Бүгд найрамдах Энэтхэг улстай өмнө нь хамтран ажиллаж байсан туршлага арвинтай болохоор үргэлжлүүлэн хамтарч ажиллахад хүндрэл байхгүй гэдгийг аймгийн Засаг дарга тэмдэглэн хэлсэн юм. Ерөнхийдөө төрийн албан хаагчид болон боловсролын салбарт түлхүү анхаарч 1,2,3 сарын хугацаатай хэлний болоод программ хангамжийн чиглэлээр иргэдээ суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг асуудлыг боломжтой байдлаар шийдвэрлэхээ элчин сайд ч хэлсэн юм. Энэ ондоо багтаан Бүгд найрамдах Энэтхэг улсаас профессоруудыг урьж Улаанбаатар хотод хэлний тусгай сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа элчин сайд уламжлаад энэ тал дээр хамтран ажиллахыг хүссэн юм.

Д.Батскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?