📅

Дархан-Уул: Футзалны “Үндэсний цом-2017” тэмцээний нээлт боллоо

🕔 2017/01/18 10:28

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддагФутзалны "Үндэсний цом-2017”  тэмцээн анх удаа Дархан-Уул аймагт энэ сарын 16-ний өдрөөс эхэлсэн. Өчигдөр /2017.1.17/ Спортын ордонд тус тэмцээний нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг дарга С.Насанбат, Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат, ТЗУХ-ын дарга П.Баярсайхан, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчА.Ганбаатар, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ө.Шижир, Дархан-Уул аймгийн Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Жаргалсайхан болон баг тамирчид оролцсон юм. 

 Монголын хөл бөмбөгийн холбооноос томилогдсон комисс удирдан энэ сарын 16-23-ний өдрүүдэд манай аймагт  уг тэмцээнийг зохион явуулж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын хөл бөмбөгийн холбооны Футзалны "Үндэсний цом 2017” тэмцээнд 18-н аймгийн 300 гаруй баг тамирчид оролцож холимог системээраваргаа тодруулах ажээ.

 Тэмцээнийг зохион явуулснаар аймгуудын шигшээ багуудын дунд спортын өрсөлдөөнийг бий болгохын хамт тухайн аймаг орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хөлбөмбөгийн баг тамирчдаа дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгоход гол зорилго нь оршиж байгаа юм байна. 

Дашрамд сонирхуулахад манай аймагт энэ онд Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр буюу 100 мянган долларын хөрөнгө оруулалтаар 20х40 хэмжээтэй хөлбөмбөгийн мини талбай байгуулахаар болжээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?