📅

Иргэд хамгийн үнэтэй хөрөнгөө хамгаалахгүй байна

🕔 2016/04/21 12:33

Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ажлын албаныхан Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ үеэр тэд Дарханы оршин суугчид хөрөнгөө хамгаалах тал дээр анхаарал хандуулахгүй байна гэж үзэв. Учир нь манай аймгийн хэмжээнд 10000 оршин суугчийн 130 гаруй орон сууцны байшин хариуцсан 30 СӨХ ажиллаж байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар нийт оршин суугчдын ердөө 15хан хувь нь СӨХ-ийн мөнгөө цаг тухайд нь төлдөг, үлдсэн нь тухайн төлбөрөө төлдөггүйгээс шалтгаалан оршин суугчдын өмч хөрөнгө хамгаалах, засварлах санхүүжилтгүй болсон байна. Төлбөрийг тооцвол 1,5 тэрбум төгрөгийг иргэд СӨХ-д барагдуулах хэрэгтэй байна хэмээн Монголын СӨХ-ын дээд зөвлөлийнхөн мэдээллээ. Энэ их мөнгө гэнэт бий болоогүй нь тодорхой. Иргэд амьдарч буй орон сууцныхаа м.кв тутамд 70 төгрөгийг сар бүр СӨХ-д төлөх ёстой бөгөөд өрөөний хэмжээнээс хамааран 1820-4060 төгрөг болдог байна.

Үл хөдлөх хөрөнгө бол иргэдийн хамгийн үнэтэй өмч. Иймд иргэд өөрсдийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг энэ үеэр СӨХ-ын дарга нар хэлж байлаа. Цаашид энэ байдлыг үргэлжлүүлэхгүйн тулд хамгийн зөв алхамыг тодорхойлохдоо СӨХ болон орон сууцны төлбөр хураамжийг нэгтгэж авах хэрэгтэй гэж тэд үзэж байна.

Монголын СӨХ-ны дээд зөвлөлийн ажлын албаныхан орон нутагт ажиллаж орон нутгийн удирдлагатай санал солилцсоноор СӨХ-үүдийн төлбөрийг орон сууцны хураамжтай хамт авах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?