📅

Малын гоц халдварт цэцэг өвчин дахин илрээгүй байна

🕔 2017/01/02 14:18

Малын гоц халдварт цэцэг өвчин дахин илрээгүй байна

 

Цэцэг өвчний голомтыг устгах чиглэлээр холбогдох байгууллагууд өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа билээ. Өнөөдрийн /2017.01.02/ байдлаар тус өвчин дахин илрээгүй байна. Мэргэжилтнүүдийн зүгээс энэ өвчинтэй тэмцэх заавар зөвлөгөөний дагуу өвчний голомтыг нэмэгдүүлэлгүй барьж чадсан хэмээн үзэж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран цэцэг өвчин илэрсэн Голомт-1 буюу Хонгор сумын 2 дугаар баг Зурамтай гэх газрын Хар модотын гууд өвөлжиж буй иргэн Жамсрангийн хот, Голомт-2 буюу Хонгор сумын 1 дүгээр багийн Бууралын 5-15 тоотод З.Алтансувдын хашаанд ариутгал халдваргүйжилтийг хийж ажилласан байна.

Мэргэжлийн хяналтын алба, Хэв журмын алба нь Буурал хангай, 40-ийн болон, Хөтөл шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрсөн 800 машинд үзлэг шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр 6 автомашинд ачигдан орж ирсэн малын мах болон арьс шир нь гарал үүслийн бичигтэй тул нэвтрүүлж, 4 машинд ачигдан орж ирсэн хонь, ямаа, үхрийн гулууз мах гарал үүслийн гэрчилгээгүй тул орон нутагт нь буцаажээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн олон улсын зам дээр байгуулсан ариутгал халдваргүйжуулалтын цэг нь автомашинд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?