📅

Хөгжлийн банкнаас зээл авчихаад “луу унждаг” Ц.Гарамжав тэргүүтэй УИХ-ын гишүүдийг эргүүлэн татья

🕔 2016/12/27 14:54

 

Хэдэн жилийн өмнө ил болсон Монголын хамгийн баян 100 хүний 76 дугаар байрт "Монполимет” гурппээр овоглодог Ц.Гарамжав хэмээх "хатагтай” 25 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсч байсан. Өдгөө түүний энэ байр нэлээд урагшилсан гэх.

Ерөөсөө түүнийг Монголын хамгийн баян 10 эмэгтэйн нэгээр нэрлэдэг юм билээ. Тэгвэл УИХ-д суух гэж эртнээс уйлан дуулан явж байсан энэ эрхэм өдгөө өөдгүй загнаж, УИХ-ын гишүүн хэмээх өндөр сэнтийгээрээ түрий барьж авсан зээлээ хугацаандаа төлөхгүй луу унжиж байна. Магадгүй ингэх гэж л бизнесийнхэн төрд ордог. Орсон хойноо төрийн мөнгөнөөс хулгай хийдэг, луйварддаг, завшдаг жишгийг энэ хатагтай давтах гэж байх шиг.

Өнгөрсөн сонгуулиар Ц.Гарамжаваас илүү сайн, сайхан хүн байхгүй мэт ойлгож явсан ард түмэнд өдгөө мань хатагтай хэн болохоо таниулж эхэллээ. Хөгжлийн банк хэмээх Төрийн нэрийн өмнөөс олон улсын зах зээлээс мөнгө босгодог, Засгийн Газрын дэргэдэх байгууллагаас Ц.Гарамжав хатагтай 110 тэрбум төгрөгийн зээл авчихаад авсан зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн төлөлтөө хоёр ч удаа хойшлуулж "новширч” байна. Гэтэл жирийн ард иргэд бид Төрийн байгууллага битгий хэл нэг жижиг хувийн хэвшлээс зээл авчихаад хугацаандаа төлөхгүй бол шүүх, цагдаадаа тулж, шоронгийн хаалга татах гээд байдаг.

Харин Ц.Гарамжав хэмээх энэ хатагтай УИХ-ын өндөр сэнтий, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын суудлаа ашиглан төрийн байгууллагуудыг өмнөө бөхөлзүүлж, эгээтэй л та нар миний өмнөөс төл гэх нь холгүй явна. Ингэж хэлэхийн учир, татвар төлөгч та биднийг барьцаалан гаднаас мөнгө татдаг газар болох Хөгжлийн банкнаас Ц.Гарамжав мэтийн их хэмжээний зээл авчихаад түүнийгээ төлөхгүй "шогтож”, янз бүрээр лоббидож буй хүмүүсийн зээлийг чанаргүйд тооцож, эрсдлийн санд тооцон хаах тухай ярьж эхлэв. Энэ юу гэсэн үг вэ. УИХ-ын тогтоолоор санхүүжилт олгох төсөл хөтөлбөрийг тогтоодог Хөгжлийн банк Ц.Гарамжавт зээлийн хорооны дүгнэлтгүй их хэмжээний зээл олгож, итгэл хүлээлгэсэн.

Харин засаг солигдохтой зэрэгцэн Ц.Гарамжав өөрт нь зээл олгосон хүмүүсийн итгэл рүү ус цацав. Ерөөсөө УИХ-ын гишүүн хэмээх өндөр сэнтийд заларсан түүнд Ардчилсан намын Засгийн газрын итгэлийг алдах, бизнесийг нь дэмжиж зээл олгосон сэтгэл юу ч биш бололтой. Өөрийнх нь ашиг орлого нэмэгдэж л байвал хүний халуун сэтгэл рүү ус цацах юу ч биш байдаг бололтой. Магадгүй бизнесийнхэн ингэж чаддаг болохоороо л өндөр амжилтад хүрдэг байх. Тиймээс улаан мөнгөний хойноос нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүйтэн сэтгэлт ашиг хонжоо хайгчдыг УИХ-д оруулахгүй, орсон бол эргүүлэн татдаг байхыг олон нийтийн зүгээс шаардах эрхтэй. Мэдээж УИХ-д Ц.Гарамжав шиг Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихаад түүнийгээ өгөлгүй луу унжиж, авсан зээлээ татвар төлөгч биднээр төлүүлэх гээд лоббидож яваа хүмүүс нэг биш нэлээд хэд байгаа гэдэгт би эргэлздэггүй. Бүр эрх ашгаараа нэгдээд үгсэн хуйвалдаад явж байх ч магадлалтай. Тийм л хүмүүс.

Хамгийн гол нь авсан шигээ өгч сур. Авахдаа бөхөлзчихөөд өгөхдөө гэдийдэг нь Монгол хүний зан биш. Ц.Гарамжавын тухайд онцлоход, тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийн хүргэн Ч.Алтаннарыг "Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулсан. Нөгөө цалинг нь 60 хүртэл хувиар багасна гэж яригдаад болидог "тэнгэрийн цалин”-тай албан тушаалд шүү дээ. Энэ ч яахав гэхэд Байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олборлолт хийдэг "Монполимет” группын эзэн хатагтайг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалд томилж болох уу. Эндээс чинь жинхэнэ ашиг сонирхлын зөрчил үнэртээд байна. УИХ-ын гишүүдийг лоббидож, хэлтэй амтай үйл ажиллагаа явуулж ирсэн "Монполимет” группын ерөнхий захирлын албан тушаалаа Ц.Гарамжав том охин Н.Мөнхнасандаа өгчихөөд өөрөө УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалыг хашаад байж болдог л байгаа даа та минь.

Төгс

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?