📅

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

🕔 2016/12/27 13:19

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Дархан-Уул аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон хувийн хүүхдийн эмнэлгүүд ачаалал их байна. Тиймээс өчигдөр аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй холбогдох албаныхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн саналыг сонслоо. Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт одоогоор 120 бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ханиад томуу ихэссэн энэ үед хүүхдийн тасаг эмч сувилагч, асрагчийнхаа тоог нэмж аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэв. Үүний үр дүнд хэвтэн эмчлүүлж байгаа эцэг эхчүүд эмчилгээ үйлчилгээний тал дээр ямар нэгэн хүндрэл байхгүй байгааг онцолж байсан юм.

Энэ сарын 19-ний өдөр Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж эм тариа, орны асуудлыг шийдвэрлэсний үр дүнд өнөөдөр эм тарианы хомстолд орохгүй байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байлаа. Мөн өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан буюу 19.00 цаг хүртэл ажиллаж байгаа учраас Хүүхдийн тасагт хандахаасаа өмнө өрхийн эрүүл мэндийн төвийг зорьж анхан шатны эмчилгээ авах хэрэгтэйг эмч нар зөвлөж байсан юм. Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж ачаалал ихтэй ажиллаж байгаа асрагч, сувилагчийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж нүүрс, 2 өрөөнд давхар цонх хийх төсвийг шийдвэрлэхээр боллоо.

Эмч мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийх, ариун цэвэр сайн сахих, олон нийтийн газар онц шаардлагагүй бол бага насны хүүхдийг авч явахгүй байх, амны хаалт хэрэглэж хэвших зэрэг зөвлөмжийг өгч байгаа юм. Иймд эцэг эхчүүд, иргэд та бүхэн дээрх зөвлөмжийг мөрдөх шаардлагатай байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?