📅

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

🕔 2016/11/24 12:48

2016.11.24

ХӨСҮТ-ийн мэдээгээр улсын хэмжээнд сүүлийн 7 хоногийн байдлаар амбулаториор нийт 194.539 хүн үйлчлүүлсний 10.454 (5.4%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, 10.000 хүн амд 35 тохиолдол бүртгэгдэж, өвчлөгсдийн 89.7%-ийг 15, 70.8%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.

Нийслэлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэгийн 6.7%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногоос нэг хувиар нэмэгджээ.

Мөн он гарснаас хойш менингококкт халдварын цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн тохиолдол 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт бүртгэгдэж, өвчтөн нас барсан.

Дээрх халдварт өвчнүүд агаар дуслын замаар өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварлах буюу өвчтэй хүн ханиах, найтаах үед халдвартай агаарын дуслууд нь орчны эд зүйлсийн гадаргууд буух, эсвэл ам, хамраа гараараа дарж найтаах, ханиах үед гар бохирдон БОХИР ГАР, ЭД ЗҮЙЛ-ээр дамжин өвчин үүсгэдэг.

Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс, түүний дотроос 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг.

Агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх вэ?

·         Гараа савантай усаар ойр, ойрхон сайтар угаах;

·         Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхээс зайлсхийх;

·         Өрөө, тасалгааг 2 цаг тутам агааржуулж, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байх;

·         Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх;

·         Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, нойр, хоолны дэглэмээ зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх;

·         Бага насны хүүхдийг дулаан хувцаслах;

·         Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх;

·         Гэрийн нөхцөлд давс, царван, тамедины уусмалаар хоолойгоо тогтмол зайлж, хоолой буюу амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих;

Хэрвээ та өвчилсөн бол бусдад халдвараас тараахаас сэргийлэхийн тулд юу хийх вэ?

·         Ханиаж найтаах үедээ салфетка хэрэглэх, хэрэглэсэн салфеткаа хогийн саванд хаях;

·         Амны хаалтыг зөв хэрэглэх;

·         Олон нийтийн газраар явахгүй байх;

·         Өвчтэй байгаа гэдгээ гэр бүл, найз нөхөд, хамт олондоо хэлж, хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх;

·         Халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай шингэн хоол, чацаргана, аньсны шүүс сайн уух;

Хүүхдийн байгууллагууд юуг анхаарах вэ?

·         Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агаарын бохирдол багатай цагаар агааржуулалтыг хийх;

·         Ирцийн тандалт хийж, өвчний сэжигтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгийн эмчид яаралтай үзүүлэх буюу гэрт нь буцаах;

·         ТТӨ болон халдварт өвчнөөс сэргийлэх зурагт хуудас, санамжийг анги танхим, коридорт байрлуулж, хүүхэд, эцэг эхчүүдэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх;

·         Хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх;

·         Хүүхдийг дулаан хувцаслах талаар зөвлөлгөө өгөх, ангийн багш хяналт тавих;

·         Цэцэрлэгийн хүүхдийг хооронд нь 1м-ээс багагүй зайд унтуулах;

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?