📅

Ц.Элбэгдоржийн “наарыг дулаацуулах”-ын тулд П.Цагаан намын даргын төлөө үзэж тарж байна

🕔 2016/12/01 10:39

Ц.Элбэгдоржийн “наарыг дулаацуулах”-ын тулд П.Цагаан намын даргын төлөө үзэж тарж байна
 "Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол нам дамнасан томоохон бүлэглэлийн гол толгойлогч” гэж хэлээд төрийн тэргүүний араа шүдэнд лавхан зуугдсан болох нь АТГ-ыханы хийж байгаа баривчилгаанаас харагдаж байгаа вм. Сүүлийн үед эхнэр хүүхэд, ах дүү, амраг садангаа хуйгаар нь "Ганц худаг” руу ачуулж буйдаа бухимдсан ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэдхэн хоногийн өмнө "Төрийн хар хайрцаг” хэмээх нэвтрүүлэгээр дамжуулан Монголын улс төрчид бүгд нэг хүний барьцаанд орчихоод байгаа талаар цочмог мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг янз бүрийн зүйлээр барьцаалан хүмүүсийг атгандаа оруулдаг, өнөөдрийн Монголын улс төр, улс төрчид энэ хүний барьцаанд орчихоод байна хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ үнэн ажээ. Ц.Элбэгдоржийн барьцаанд лав орсон нэг хүн бол ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар нэлээд хэдэн жил ажилласан ч одоо ажлаа хүлээлгэж өгөөд АН-ын даргын сунгаанд хүч үзэж буй П.Цагаан юм байна. 2011 онд нэг эр Эрдэнэт хотын ард иргэдийг уриалан "Эрдэнэт уулын баялгийг Эрдэнэтийн иргэд бид өөрсдөө баяжуулж, өөрсдөө зэс үйлдвэрлэн ашиг орлогыг нь ахиу хүртэх эрхтэй” гэсээр гуч гаруй мянган хүнээс мянга мянган төгрөг цуглуулан "Зэс эрдэнийн хувь” гэдэг компани байгуулж, улмаар жагсаал цуглаан зохион байгуулж дуулиан тарьж байлаа.

Тэгвэл яг энэ үймээн бужигнааны дундуур Пунцагийн Цагаан ов заль, сүйхээ гарган гүйсээр уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг бараадуулан "Ачит-Ихт” нэртэй цэвэр зэсийн үйлдвэр байгуулсан аж. "Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд 1997 онд "Эрдмин” хэмээх нэртэй зэсийн үйлдвэр байгуулагдаж зэс цувимал, зэс утас, кабель, уртасгуур зэрэг зүйл хийж дотоодынхоо хэрэгцээг хангахыг зорьж байгаа. Гэхдээ энэ үйлдвэрийг төдийлөн ашигтай ажилладаггүй харин ч байнга алдагдалтай байдаг, мөн "Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагын бохир мөнгийг угаадаг гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ үйлдвэр сүүлийн үед П.Цагааны байгуулсан "Ачит-Ихт” компанид шахагдан бүр ч дампуурах шинжиндээ оржээ. Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болсноос хойш П.Цагаан нь эрх мэдэл, нэр нөлөөгөөрөө далайлган "Эрдмин”-ий гадна, дотнох сувгийг эзэгнэн жаахан зах зээлийг нь булаагаад авсан юмсанж. Харин үүнийг нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эргүүлээд П.Цагааны эсрэг ашиглаж мань эрийг барьцаалаад авчээ.

Иймээс П.Цагаан долоон жилийн турш хашсан ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэмээх таатайхан албан тушаалаасаа татгалзаж АН-ын даргын сунгаанд ялахаар идэвхитэй тэмцэж эхэлсэн юм байна. Нарийн ярих юм бол Ц.Элбэгдоржийн даалгавраар АН-ын даргын суудалд санаархаж байгаа бөгөөд Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчинй албанаас буутал хэсэгхэн зуур намын дарга хийгээд ажлаа өгмөгц нь сайн дураараа намын даргаас татгалзан Ц.Элбэгдоржид найр тавьж өгхөөр болсон байна.

Шоронд овгор ялтнууд хэн нэгнийг "Наар дулаацуул” хэмээн дарамталдаг шиг л Элбэгээ ерөнхийлөгч намын даргын суудалд суухын тулд П.Цагааныг "Ачит-Ихт” үйлдвэрээр нь барьцаалан АН-ын даргын суудлыг түр эзэгнэх үүрэг өгөөд байгаа аж. Хэн нэгнийг барьцаа шахаанд оруулж байгаад санасандаа хүрнэ гэдэг баргийн хүний хийх ажил биш шүү. Мафийн толгойлогчийн л хийх ажил байх.

 

Тэгэхээр ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлээд байгаа "Ц.Элбэгдор бол нам дамнасан бохир бүлэглэлийн тэргүүн, Монголын төрийг бохир аргаар барьж байна” гэж хэлээд байгаа нь үнэн болж таараад байна.

НОЦТОЙ МЭДЭЭ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?