📅

“Хар сарнай” хамтлагийн Амарааг сэхээнд ортол нь зоджээ

🕔 2016/11/30 13:22

 

 

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь сэхээнд ортол нь зоджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн "HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан "Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнээс гарч явахад нь зодсон байна.

 

Тус арга хэмжээнд БНХАУ, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд зэрэг олон хүндэт зочид уригдан ирсэн аж. Тухайн өдөр "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөхөөр очжээ.

 

Тус цэнгүүнээс дуучин С.Амармандах гэртээ харихаар гарахад согтууруулах ундаа хэрэглэсэн ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь түүний араас гарч архины шилээр толгойн тус газарт нь цохин ухаан алдуулсан байна. Ухаан алдсан дуучныг А.С нар нь нүүрэн тус газар нь зэрлэгээр балбаж, танхайрч байхад нь ONE EVENT HALL-ийн хамгаалагчид салгасан байна. Энэ хэрэг тус газрын хяналтын камерт бичигдэн үлджээ.

 

Одоогийн байдлаар дуучин С.Амармандахын бие маш хүнд байгаа бөгөөд ГССҮТ-т эмчлүүлж байгаад хувийн эмнэлэгт шилжжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б гэгч байцаагч шалгаж, эхэлсэн байна. Тус хэргийн талаар ар гэрийнхнээс нь тодруулахыг оролдсон боловч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав.

 

У.УРАНЦЭЦЭГ

http://medee.mn/main.php?eid=86258


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?