📅

Аймгийн Засаг даргын Илтгэл

🕔 2016/10/07 09:01

Аймгийн Засаг даргын Илтгэл

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШИЛЖҮҮЛГИЙН 2016 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ ТАНИЛЦУУЛСНЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Илтгэгч: Аймгийн Засаг дарга С.Насанбат

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм Төлөөлөгчид та бүхний амар амгаланг айлтган мэндчилье! Та бүхэнд аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийн тухай танилцуулъя.

Аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын "Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” 2012 оны 30 дугаар, 2014 оны 147 дугаар тогтоолууд, Сангийн сайдын "Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журамбатлах тухай” 2012 оны 244 дугаар "Төсвийн зарим анхдагч ангилал батлах тухай” 2014 оны 150 дугаар тушаалуудболон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гаргасан тогтоол, шийдвэрүүдийг тус тус удирдлага болгон 2016 оны эдийн засгийн төлөв байдалд тулгуурлан боловсрууллаа.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т "дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэж заасан нь аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлэх эрх зүйн үндэслэл болж байна.

2016 оны эхний 9 сарын төсвийн гүйцэтгэл, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засгийн төлөв байдалд тулгуурлан төсвийн орлогын нэр төрөл, зардлын зүйл бүрд шинжилгээ хийж төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Төсвийн орлогын хүрээнд:

Орон нутгийн төсвийн орлого энэ оны 9 дүгээр сарын байдлаар төлөвлөгөөгөөр 16,055.9 сая төгрөг төвлөрөхөөс 15,449.8 сая төгрөг төвлөрч төлөвлөгөөний биелэлт 96.2 хувь буюу 606.1 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Орлогын гүйцэтгэл тасалдалтай байгаа хэдийч нөөц бололцоог дайчлан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Төсвийн тодотголын төсөлд орлогын төлөв байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварыг 46.6 сая төгрөгөөр, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны орлогын дүн болон зарлагын дүнг 34.7 сая төгрөгөөр тус тус бууруулж төсвийн төсөлд тусгалаа.

Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын төсвийн орлогын хувьд оны эхнээс батлагдсан төсвийн суурь орлогын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болно.

Төсвийн урсгал зардлын хүрээнд:

Төсвийн тодотголоор орон нутгийн суурь зарлагад тэвчиж болох урсгал зардлуудыг тодорхой хувиар бууруулах, орон нутгийн сонгуулийн зардлыг сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан болно.

Үүнд:

Аймгийн төсвөөс санхүүжих төсвийн байгууллагын зарлагыг 70.6 сая төгрөгөөр бууруулан 19,326.5 сая төгрөгөөр төлөвлөснөөс аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны зардлыг 1.6 сая, орон нутгийн сонгуулийн зардал 101.9 сая төгрөгийг тус тус хасч 487.1 сая төгрөг, аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардлыг 41.0 сая төгрөгөөр бууруулан 1,267.7 сая төгрөг, Нийтийн аж ахуй, гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг 12.7 сая төгрөгөөр тус тус бууруулан, урсгал засвар, тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг 11.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж, урсгал зардлыг 2,104.8 сая төгрөгөөр, Захирагчийн албаны үйл ажиллагааны зардлыг 0.7 сая төгрөгөөр тус тус бууруулан 91.8 сая төгрөг, "Орон нутгийн ахмад настанд үйлчлэх кабинет” төвийн үйл ажиллагааны зардлыг 111.2 сая төгрөг, Байгаль орчны газрын үйл ажиллагааны зардлыг 0.9 сая төгрөгөөр бууруулан, тогтмол зардлыг 1.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 146.3 сая төгрөг, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны зардлыг үйл ажиллагааны орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уядлуулан 34.7 сая төгрөгөөр бууруулж, 42.6 сая төгрөг байхаар тус тус тооцон төсвийн тодотголд тусгалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар байгуулахаар шийдвэрлэсний дагуу Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн албаны үйл ажиллагаанызардлыг нэгтгэн 127.2 сая төгрөг, Санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллагааны бараа үйлчилгээний зардлыг 0.3 сая төгрөгөөр бууруулж, шүүхийн шийдвэрийн дагуу цалин, нийгмийн даатгалын шимтгэийн зардлыг 3.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 127.6 сая төгрөг тус тус зарцуулахаар тооцлоо. Нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан аймгийн халамжийн санг 101.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 7,782.5 сая төгрөг байхаар тооцсон болно.

"Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-тай хамт батлагдсан "Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг шинээр нэмэгдсэнтэй холбогдуулан багшаас бусад захиргааны ажилтнуудын орон тоог тэдний ажил үүргийг нягтруулах, зарим ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх, боловсролын бусад ажилтны орон тоог ажил, үйлчилгээ худалдан авах, түрээслэх, мэргэжлийн багаар гүйцэтгүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцож оны сүүлийн 4 сард ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн нийт дүнг 148.5 сая төгрөгөөр бууруулан баталж ирүүлсэн.

Урьд онд үүссэн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролынбайгууллагуудын өр, авлагыг барагдуулахад ерөнхий боловсролын сургуульд 361.7 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 118.2 сая төгрөг нийт 479.9 сая төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан болно.

"Төсвийн тухай хууль”-ийн 61 дүгээр зүйлд аймгийн Засаг дарга Засгийн газрын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын үйлчилгээ зэрэг 7 чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлнэ гэж заасны дагуу дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд 32,104.4 сая төгрөгийг тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

Сумдын төсвийн урсгал зардлыг Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоол болон төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд нийцүүлэн тооцож, Дархан сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 597.9 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг Хонгор суманд 377.1 сая төгрөг, Шарын гол суманд 326.7 сая төгрөг, Орхон суманд 361.0 сая төгрөгийг тус тус олгохоор тооцлоо.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Дархан-Уул аймагт 2016 онд олгох орлогын шилжүүлэг 3,909.7 сая төгрөгийг614.4 сая төгрөгөөр бууруулан тооцлоо.

Аймгийн орон нутгийн хөгжлийн санд шилжих хөрөнгө оруулалт 133.2 сая төгрөг, тендерийн хэмнэлт 58.0 сая төгрөг, шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг 69.2 сая төгрөгөөр тус тус бууруулж нийт 260.4 сая төгрөгөөр хасагдуулж 2,097.4 сая төгрөг байхаар төлөвлөлөө.

Сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн 2,364.8 сая төгрөгийг тендер зарлаад гүйцэтгэгч ирээгүй, гэрээ байгуулагдаагүй 6 төсөл, арга хэмжээний 172.1 сая төгрөг шилжих хөрөнгө оруулалт болон тендерийн хэмнэлтийн182.0 сая төгрөгөөр тус тус хорогдуулан нийт 354.1 сая төгрөгийг хасаж, 2,010.8 сая төгрөг байхаар тусгалаа.

Аймгийн 2016 оны төсвийн хөрөнгө оруулалтыг 4,400.7 сая төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 509.2 сая төгрөг байхаартооцлоо.

Төлөөлөгч та бүхнээс 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18050.5 сая төгрөг, зарлагыг 19326.5 сая төгрөг, аймгийн төсвөөссумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1064.8 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 597.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 4108.2 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 32,104.4сая төгрөгөөр тус тус баталж өгөхийг хүсье.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?