📅

Орхон сумын малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, үнэгүй эм тариа өгчээ

🕔 2016/11/23 15:22

 

Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдан өнгөрч өдрүүдэд сумдад ажиллажээ.

Тухайлбал, энэ сарын 21-ний өдөр Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг Орхон суманд ажилласан байна. Ажлын хэсэг Орхон сумын малчин өрхүүдээр орж иргэдтэй хийх уулзалтын үеэр эрүүл мэндийн үзлэг явагдаж холбогдох эм тариаг үнэ төлбөргүй өгсөн ажээ.

Түүнчлэн 101, 102, 103 болон төрийн байгууллагуудын удирдах болон мэргэжилтнүүдийн утасны жагсаалт, цаг үеийн мэдээллийг багтаасан сонин сэтгүүл, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, эмийн багц, элгэвч, нэмнээ, бээлий зэргийг өгсчээ. Орхон сумын "79"-ийн тохой, 83, Хөшөөт, Адуун чулуу, Бүрэнтолгой, 96-р зөрлөгт өвөлжиж байгаа нийт 26 өрхийн өвөлжилтийн байдалтай танилцах явцад цаашид цаг агаар хүндэрч цас орвол өвөлжилт цагаан зудархуу болж магадгүй гэдгийг малчид хэлж байлаа.

Тус сумын "Нарийны хөндий"-д хэмжилт хийхэд цасны дундаж зузаан 22 см, нягт нь 0,12 г/см3 байсан юм. Цаг уур орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд цасан бүрхүүлийн хэмжээг олон цэгт тодорхойлж дунджыг гаргах аж. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчдын утсанд мэдээлэх давуу талтай юм.

О.Туяа

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?