📅

Энэрэл цогцолбор сургуульд “Шилэн сургууль” программыг нэвтрүүлнэ

🕔 2015/11/25 17:09


Аймгийн Засаг дарга А.Энхболд болон "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд нар өнөөдөр /2015.11.25/ Энэрэл цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.Тус сургууль нь 1980 онд 500 хүүхдийн багтаамжтай тусгай хэрэгцээт боловсрол олгох анги танхим, дотуур байртайгаар ашиглалтанд орсон. 1995 оноос эхлэн ердийн сургалттай ангиудад элсэлт авч суурь боловсролыг эзэмшүүлж 1999 оны хичээлийн жилээс эхлэн ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай "Энэрэл” цогцолбор сургууль болсон.

 

Одоогоор 13 бүлэг, 209 сурагч, 40 багш ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Уг сургуульд тулгамдсан 33 асуудлыг эрэмблэж захирал Б.Ганбаяр хөндөн ярив. Өнөөдрийн байдлаар тус сургуульд холимог бүлгийн 3 анги хичээллэж байна. Тусгай анги бүлэгт сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг, кабинетийг стандартад нийцүүлэн тохижуулах, сургуулийн шат зориулалтын бус байдлаас үүдэж хүүхдүүд унаж бэртэх эрсдэл өндөр байгааг үзүүлэв. "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд өмнө нь 2006-2009 онуудад Дархан төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан.

 

Тэр цаг үед Дархан төмөрлөгийн үйлдвэрийн зүгээс Энэрэл цогцолбор сургуулийн дутууг нь нөхөж, илүүг санаачилж хамтран ажиллаж хөрөнгө оруулалтууд хийж байсан түүхтэй. Аймгийн Засаг даргын санаачилгаар төрийн өмчийн ЕБСургуулиудад "Шилэн сургууль” програмыг нэвтрүүлэхээр болсон. Уг програм нь сургууль, багш, эцэг эх асран хамгаалагчийн хооронд мэдээлэл солилцох, хүүхдийн талаарх ойлголтыг нэг болгох асуулдыг онлайн орчинд буюу дэвшилтэд технологиор шийдвэрлэнэ.

 

Энэрэл сургуулийн дотуур байр 86 хүүхэдтэй, тусгай бүлэгт 31 сурагч хичээллэж байна. Багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед уг програмыг ашигласнаар цаг тухай бүрт оруулсан мэдээллийг тухайн агшинд эцэг эх асран хамгаалагч нар шууд харах боломжтой болно. Шилэн сургуулийн программ нэвтрүүлэх ажлыг "Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд дэмжин ажиллана гэв.

 

Түүнчлэн уг сургуульд тулгамдсан асуудлыг хэсэгчлэн засаж ганц хоёр жилийн настай ажил хийх бус ,цогцоор нь том харж төсөл боловсруулж, төсөв төлөвлөгөө гаргаж танилцуулахыг сургуулийн удирдлагуудад уламжилж цаашид дэмжин ажиллана гэв.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?