📅

"Ухаанаараа уралдья" аянд Ж.Гүндэгмаа багштай анги тэргүүн байр эзлэв

🕔 2015/11/24 13:22

"Юнител групп”-ээс Дархан-Уул аймгийн хэмжээнд зохион байгуулсан "Ухаанаараа уралдья" аянд Дархан сумын 15 дугаар сургуулийн Ж.Гүндэгмаа багштай 12в ангийн хамт олон тэргүүн байр эзэлж ангиараа гар утасны эзэн боллоо.

Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун, "Юнител групп”-ын Дархан салбарын захирал А.Соронзонболд, 15 дугаар сургуулийн захирал Б.Давааням нар тус группын шагнал болох "SAMSUNG GALAXY E5” утсыг тус ангийн 34 сурагч тус бүрт гардууллаа. Шагналаар олгож байгаа эдгээр гар утасны үнийн дүн нь 20 сая төгрөг болж байна. Тус аймгийн Засаг даргын санаачлагаар "Шилэн сургууль” төслийг аймгийн бүх ЕБС-иудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд ухаалаг гар утасны хэрэгцээ шаардагдах тул энэхүү аяны шагнал болох "SAMSUNG GALAXY E5” утас нь ач холбогдлоо өгнө хэмээн БСГ-ын дарга Б.Ганчулуун энэ үеэр онцлов.

Орон даяар өрнөсөн "Ухаанаараа уралдъя” аянг тус групп аймгийн БСГ-тай хамтарч ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох, багаар ажиллах ур чадварыг нь хөгжүүлж сурагчдын нийгмийн оролцоог бий болгох зорилгоор өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс эхлүүлж гурван үе шаттайгаар явуулж дүнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?