📅

Н.Алтанхуяг: Дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ

🕔 2016/11/21 14:12

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Гэр бүлийнх нь хүнд хилийн хориг тавьсны дараа тэрбээр ийм мэдэгдэл хийсэн бол түүнийг тийн мэдэгдэл хийснээр дараа дүүг нь, эгчийнх нь хүүхдийг барьж хорьсон билээ. Тэгвэл тэрбээр телевизийн нэвтрүүлэгт орж сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр  "Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаж асуухгүй байгаа. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа… Би эд нарт нэг юм хэлье. Та нар асуух юм байвал олон нийтийн өмнө суулгаж байгаад асуугаач. Та нар хулгай хийж байгаа юм шиг тэнд байгаа нэг эмэгтэйг шоронд хийгээд, тэнд байгаа нэг ээжийг шоронд хийчихээд гутаан доромжлоод байдаг байхгүй юу.” гэлээ. Мөн тэрбээр  "Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Дараа нь давхар дээлийн хуулийг ярьж байгаад байнгын хорооны хурал дээр би бас дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ давхар дээлийн хуулийг буцаая аа. Одоо ажлаа хийе юун давхар дээл вэ гээд буцааж байсан. Тэгэхэд их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг байнгын хорооны хурал дээр харсан. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ.”хэмээн ярьлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?