📅

Аваад ирсэн 49 хувь, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ?

🕔 2016/11/17 15:06

Аваад ирсэн 49 хувь, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ?Ё.Бат-Эрдэнэ

С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал "Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.

Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед "май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?