📅

ТӨРИЙН БАНКААР “ЖАСТ”-ЫН БАТХҮҮГИЙН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ ҮҮ

🕔 2016/04/06 20:16

 ТӨРИЙН БАНКААР “ЖАСТ”-ЫН БАТХҮҮГИЙН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ ҮҮ
ТӨРИЙН БАНКААР “ЖАСТ”-ЫН БАТХҮҮГИЙН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ ҮҮ
ТӨРИЙН БАНКААР “ЖАСТ”-ЫН БАТХҮҮГИЙН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ ҮҮ

Эдуардын Сүрэн гэгчээс "Жаст Групп” ХХК-ийнЕрөнхийзахиралШ.Батхүүгийн2010 ондзээлсэн гэх32 сая 855 мянган ам.долларын зээлийн төлбөрийг буюу тухайн үеийн ханшаар 51 тэрбум 596 сая төгрөгийгТөрийн банкаар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан нь нийтэд ил болоод байна.

Хадгаламж банкийг 2013 онд дампуурахад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төрөөс барагдуулж, улмаарМонголбанкны шийдвэрээр тус банкнызарим хөрөнгийг буюу эрх, үүргийгТөрийн банкинд шилжүүлсэн билээ.Харамсалтай нь энэхүү шийдвэрийн үр дагаврыг өнөөдөр Төрийн банк хүлээх нөхцөл байдал үүсээд байна.

Энэхүү хэргийн гол зангилаа нь 2010 онд Хадгаламж банкнаас Э.Сүрэнд гаргасан гэх нийт дөрвөн удаагийн төлбөрийн баталгаа болоод байгаа аж.Тухайн үед "Жаст Групп” ХХК нь Э.Сүрэн гэгчээс 32 сая 855 ам.долларыг нэг сарын 2,5%-ийн хүүтэйгээр зээлсэн гэх бөгөөд энэхүү зээлээ эргүүлэн төлөхгүй тохиолдолд Хадгаламж банк түүнийг өмнөөсзээлийг нь төлөх тухай баталгааг Э.Сүрэнд олгожээ.

Хачирхалтай нь энэхүү төлбөрийн баталгаанууд нь Хадгаламж банкны архивт огт байхгүй бөгөөд тухайн төлбөрийн баталгаануудын огноо, дугаарууд нь өөр бусад баримт бичгүүдийн огноо, дугаартай давхацсан байгаа аж.Хамгийн ноцтой нь Хадгаламж банк нь 2010 онд бусдад баталгаа гаргах эрхийг Монголбанкнаас аваагүйбайсан нь тодорхой болоод байгаа юм.Хадгаламж банкны хувьд баталгаа гаргах эрхийг хожим 2012 онд лМонголбанкнаас олгосон байдаг аж.

Хаана ч бүртгэлгүй, хэний ч мэдэхгүй энэхүү баталгаануудын асуудал Э.СүрэнСүхбаатар дүүргийн шүүхэд Төрийн банкаар "Жаст Групп”-ын зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 2013 оноос ил болж эхэлжээ. Нэхэмжлэл гаргахдаа өнөөх сүрхий мөнгөтэй зээлдэгч маань "ажилгүй” гэсэн тодорхойлолт хорооноосоо гаргуулан, тэмдэгтийн хураамж болох 258 сая 142 мянган төгрөгийн үүргээс чөлөөлж өгөхийг хүссэн байх нь гайхмаар.

Шүүгч ч хорооны тодорхойлолтын дагуу 258 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх Э.Сүрэнгийн үүргийг хойшлуулж иргэний хэрэг үүсгэсэн байна.Э.Сүрэнгийн шүүхэд анх гаргасан гомдол дээр дурдагдсанаар бол "Жаст Групп” ХХК-иас зээлийн хүү гэж 24 тэрбум авсан юм билээ.24 тэрбум төгрөгийг зээлийн хүүд авчихаад "ажилгүй” байдаг, шүүхэд тэмдэгтийн хураамж ч төлөх "чадваргүй” Монгол Улсын иргэн Э.Сүрэнгээр дуусах болтугай.

Аливаа гэрээнээс хохирсон, осол аваарт гэмтсэн хэнбугай ч бай өөрийн хохирлоо барагдуулахаар шүүхэд хандаж байгаа бол тэмдэгтийн хураамж төлдөг хуультай. Гэтэл бусдаас 24 тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд нь авсан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөхгүй байж болдог юм байна. Нөгөөхууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн ойлголтыг шүүгчид маань чухам хаана гээчихвээ. Гаргасан нэхэмжлэлээс нь үзвэл энэ залуу 1984 онд төржээ. Энэ нь Ш.Батхүүд 32 сая доллар зээлж байхдаа 25 настай байсан гэсэн үг. Энэхүү нийтлэлийг бичиж байхад надад өөрийн эрхгүй хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд эргэлзээ төрж байсныг нуух юун. Учир нь 2010 онд Монгол Улсын хамгийн баян хүнээр тодроод байсан Ш.Батхүүд 32 сая доллар зээлж чадах 25 настай залуугийн тухай бид өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэлгүй байж шүү дээ.

Сонирхол татаж буй өөр нэгэн асуудал нь Төрийн банк яагаад Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрт давж заалдаагүй талаар юм.Шударгаар, шулуухан хэлэхэд 2013 онд Төрийн банкинд байсан удирдлагууд энэхүү давж заалдах шатны ажиллагаан дээр сэтгэлгүй, зүтгэлгүй, хайнга гэхэд багадмаар хайхрамжгүй хандсан байна. Учир нь тэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг давж заалдах гомдолтойгоо хамт гаргажээ. Энэхүү үндэслэл болгосон хуулийн заалт нь зөвхөн "төсвийн байгууллага” шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай зохицуулалт юм байна.

Төрийн банк бол төрийн өмчит компаниболохоос төсвөөс санхүүждэг байгууллага биш. Өөрөөр хэлбэл, тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх эрхгүй. Шүүгч хүсэлтийг хангахаас татгалзаж давж заалдах гомдлыг буцааснааранхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.Энэ бол аль ч утгаарааМонголын банкны түүхэнд гарч байгаагүй хариуцлагагүй үйлдэл юм.        

Давж заалдах шатандаа унасан ч Төрийн банк дахин ажлын хэсэг гарган энэ асуудлын талаарх шинэ нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байна. Энэ нь дээр дурдсан Хадгаламж банкнаас гаргасан батлан даалтууд хуурамч гэдгийг нотлон, Хадгаламж банкнаас Төрийн банк руу зарим актив пассив хөрөнгийг шилжүүлэхэд энэхүү 32 сая ам.долларын тухай "А”ч байхгүй байсныг баримтаар өргөн барьсан юм.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан Төрийн банкны энэхүү хүсэлтийг хэлэлцээд шинээр илэрсэн нөхцөл байдал болохыг нь тогтоож 1921 дугаарт шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцаажээ.Энэ бол хэтрүүлэн хэлэхэд шударга үнэн ялсан хэрэг байсан юм. Шударга шүүх гэж байдаг ажээ гэж хэлэхэд хүргэж байж.

Гэхлээ монголын шүүгчид "гайхамшигтай”шийдвэрүүд гаргах нь бий. Орон нутагт гарсан гомдлыг Нийслэлд шүүх, Олон улсын арбитрын давж заалдах эрхгүй шийдвэрийг дурын шүүгч шүүрэн авч хүчингүй болгох, өөрийн эрх хэмжээг хэтрүүлэх гээд олон олон зөрчил дутагдал гарсаар л байдаг.Харин энэ удаад Төрийн банкийг тойрч өнгөрсөнгүй.

Шүүх хэргийг шинэ нотлох баримтуудад үндэслэнсэргээн шалгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч ийнхүү анхан шатанд шилжүүлэлгүй хав даржхоёр сарын дарааөөрсдийн мутраар хэнд ч мэдэгдэлгүйгээр өмнөх шийдвэрээцуцалсан байна.

Энэ бүхний эцэст хэд хэдэн эргэлзээ төрж байгаа юм. "Жаст групп” ХХК дампуурлын ирмэгт ирсэн өдрүүдэд хуурамч зээлийн баримтыг зохиомлоор бүрдүүлж үүгээрээ Төрийн банкнаас мөнгө гаргуулах гэсэн юм биш биз? "Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримтан дээр гаргуун гэдгийг "Стандарт” банкинд гаргаж өгсөн бичгээрээ нотолсон. Тухайн үед 26 настай байсан хүүд 32 сая ам.доллар байсан уу? Монголын саятнуудын тоог нэгээр нэмэх учиртай энэ хүний тухай бид яагаад одоо болтол мэдээгүй яваа билээ. Эдуардын Сүрэн гэж хэн бэ? Түүний ард хэн байна вэ? гэх мэт олон олон шалгах шаардлагатай зүйлс, хариултаа нэхсэн асуултууд урган гарсаар байна.

Д.Төв

Эх сурвалж: http://ipost.mn/content/read/404

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?