📅

АВТОМАШИНТАЙГАА МӨСӨНД ЦӨМӨРСӨН ИРГЭДИЙГ АВАРЧЭЭ

🕔 2016/11/16 13:37

АВТОМАШИНТАЙГАА МӨСӨНД ЦӨМӨРСӨН ИРГЭДИЙГ АВАРЧЭЭ

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн гол гэдэг газар Ланд-80 загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр 19:00 цагийн орчимд онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Баянмөнхийг аварч, автомашиныг голоос татан гаргажээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн "Монгол Чехийн алтны гарам” гэдэг газар ”Тоёота Примо” загварын автомашин гарманд цөмөрч орсон тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 23:16 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн  албан хаагчид ажилласан байна.

Иргэн Н.Дамдин, С.Чинзориг, Г. Баяраа, Н.Билгүүн, Ч.Навчаа, М.Сарангэрэл, Д.Ариунаа нарын долоон иргэнийг аварч, автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээлээр манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч, томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Хэдийгээр гол мөрний мөс зузаарч байгаа боловч мөсний зузаан хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?