📅

​Аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдийг хүлээн авч уулзлаа

🕔 2016/11/05 16:53

​Аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдийг хүлээн авч уулзлаа

 

Долоо хоног бүрийн баасан гарагын 15.00 цагт аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдтэй ганцаарчилсан уулзалт хийдэг уламжлалтай билээ. Энэ дагуу өнөөдөр /2016.11.04/ аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийж тэдний өмнө тулгамдаж байгаа болоод санал шүүмжлэлийг сонслоо. Өнөөдрийн тухайд нийтдээ 15-н иргэнийг хүлээн авч уулзалт хийсэн юм. Иргэдийн дийлэнх нь ажлын байр, газартай холбоотой асуудлыг хөндөж шийдвэрлүүлэхээр боллоо. Цаашдаа иргэд та бүхэн аймгийн Засаг даргатай уулзаж өөрийн болоод эргэн тойронд болж байгаа болоод болохгүй байгаа зүйлийнхээ талаар тодруулахыг хүсвэл 7 хоног бүрийн баасан гарагын 15.00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын иргэдтэй хийх уулзалтын өрөөнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингэснээр төр иргэдийн уялдаа холбоо улам бэхжих давуу талтай юм.  

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?