📅

​100 хоногт гадаад харилцааны чиглэлээр хийгдсэн ажлууд

🕔 2016/11/01 17:22

​100 хоногт гадаад харилцааны чиглэлээр хийгдсэн ажлууд

 

Нийт 25 удаагийн гадаад харилцааны уулзалт, 2 удаагийн гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн уулзалт, 3 удаагийн гадаад арга хэмжээг Дархан хотод зохион байгуулан, Монгол Улсын хоёр дахь том хот болох Дархан-Уул аймгийн гадаад харилцааг нийгэм, эдийн засаг, соёл боловсролын бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

Гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд

Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мачида Хидэакитай Япон улсын Фүкүшима мужтай харилцаа, хамтын ажиллагаа эхлүүлэх тухай, ХБНГУ-ын Барут хотын дарга Петер Илктэй Барут хоттой хамтын ажиллагаа эхлүүлэх тухай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын орлогч дарга Уултай Эрээн хоттой хамтын ажиллагаа эхлүүлэх тухай санал солилцсон. Мөн түүнчлэн Дархан-Уул аймагт төсөл хэрэгжүүлэх, хэрэгжиж буй төслийн хугацааг сунгах зорилгын үүднээс БНЧУ-ын Хөгжлийн агентлагийн мэргэжилтэн Луциа Худа, АХБ-ны Захирлуудын зөвлөлд Япон Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Коичи Хасэгава, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин Төлөөлөгч хатагтай Пак Сү Ёнтой тус тус уулзаж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна.

Боловсролын салбарт

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад урт, богино хугацаагаар компьютерийн програм хангамж, хууль эрх зүй, англи хэлний сургалтад төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг хамруулахаар БНЭУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Суреш Бабутай санал солилцов.

19 дүгээр сургуулийн сурагчид жил бүр 7-14 хоногийн хугацаатайгаар сурагч солилцоогоор ХБНГУ-д суралцдаг бөгөөд тус солилцооны хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын Гёттинген хотын багш, сурагчид Дархан-Уул аймагт ажиллах, суралцах үеэр аймгийн удирдлагууд тус хөтөлбөрийг сайшаан, цаашид тус хөтөлбөрийг улам нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэв.

Дархан хотын түүхт 55 жилийн ойн баярын арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын орлогч дарга Уул, Эрээн хотын Гадаад харилцааны газрын дарга Нарс, Боловсролын газрын дарга Шилийнбаатар, Эдийн засаг, худалдааг дэмжин хорооны дарга Баатар нар хүрэлцэн ирж, баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр боловсролын салбарт нэн түрүүнд хамтран ажиллах, багш сурагч солилцоог хөгжүүлэх сонирхлоо Хятадын талаас илэрхийлэв.

Найрамдалт болон ах, дүү хотуудын хүрээнд

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын 350 жилийн ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй төлөөлөгчид болон Дархан хотын урлаг соёл төлүүллүүд оролцсон бол ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков Дархан-Уул аймагт айлчлан, ОХУ-ын Улаан-Үд хотын орлогч дарга А.С.Хандархаев Дархан хотын 55 жилийн ойн арга хэмжээнд тус тус оролцсон юм. ОХУ-ын Улаан-Үд хот нь Дархан хотын хамгийн анхны ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон хот бөгөөд ирэх жил Улаан-Үүд болон Дархан хотуудын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны түүхт 50 жилийн ой тохионо. 50 жилийн ойг тохиолдуулан маш олон бүтээлч ажлыг өрнүүлэхэээр хоёр тал харилцан тохиролцлоо. Үүнээс хоёр хотын эдийн засаг, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах, Улаан-Үд хот дахь Дархан хотын нэрэмжит гудамжинд Музей байгуулах зэргийг дурдаж болно.

Дархан-Уул аймаг БНСУ-ын Кёнги аймагтай 2014 онд Хамтын ажиллагааны санамж бичиг зурж, хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал хэд хэдэн удаа айлчлал хийж байсан. БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид сүүлийн айлчлалаараа /2016 оны 2 сар/ яаралтай тусламжийн 4 автомашиныг хүлээлгэн өгч байсан бол энэ удаад хоёр тал аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар санал солилцоод байна. Кёнги аймгийн Ичион хотын нутаг дэвсгэрт Дарханы соёлын газар, Дархан-Уул аймагт Кёнги аймгийн соёлын газрыг нээх, Морин тойруулгын газар барих зэрэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар бичиг баримт боловсруулалт, яриа хэлэлцээний түвшинд явагдаж байна.

Хөрөнгө оруулалт

Туркийн Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, аймгийн Засаг дарга С.Насанбат нар Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт хөрөнгө оруулах хэлэлцээрт энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан. Үүний дагуу ТИКА-гийн буцалтгүй 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан хоёр өрөөг засварлан "Тэмүүлэл-2” бүлэг болон Сэргээн заслын төв 10 дугаар сарын 13-өдөр нээлтээ хийсэн. Хөгжлийн бэрхшээлэй хүүхдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тус бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 12 хүүхэд хамрагдаж байна.Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдгаас 24 хүүхэд нь "Тэмүүлэл-1”, "Тэмүүлэл-2” бүлэгт хамрагдаж байна.

Монгол Улсын Дархан-Уул аймгийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллах, хөрөнгө оруулах тухай хэд хэдэн удаагийн яриа хэлцэл хийж, үүний үр дүнд Хятадын Хоёрдугаар төмөрлөгийн групп ХК-аас албан тоот ирүүлсэн. Тус албан тоотод:

  • 1.Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, дахин боловсруулах, савлах үйлдвэр байгуулах;
  • 2.Дархан сумын 14 дүгээр багт байрлах 50 гаруй га талбайтай Миний-Монгол цэцэрлэгт хүрээлэнг Хүүхэд, залуучуудын парк болгон олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх;
  • 3.Дархан-Уул аймгийн хатуу хучилттай авто замын сүлжээг сайжруулах төслүүд /Дархан-Шарын голыг холбосон авто зам, Салхит-Хонгорыг холбосон авто зам, Дархан хот доторх авто зам, Дархан-Зулзагын гол чиглэлийн авто зам/;
  • 4.Хүүхдийн амралтын олон улсын цогцолборыг барьж байгуулах, түүний үйл ажиллагааг хамтарсан хэлбэрээр явуулах;
  • 5.Монгол Улсын төвийн бүсийн эмчилгээ, оношилгооны нэгдсэн төв байгуулах /Хувийн хэвшилтэй хамтрах/;
  • 6.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд "Дархан Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийг барьж байгуулах, хөгжүүлэх;
  • 7.Барилга, барилгын материалын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
  • 8.Олон улсын болон Монгол Улсын хэмжээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах, бөөний худалдаа, логистик төвийг байгуулах, хөгжүүлэх;
  • 9.Бусад төслүүдэд хамтарч ажиллах, хөрөнгө оруулах боломжтой тухай Хятадын Хоёрдугаар төмөрлөгийн групп ХК-ийн зүгээс илэрхийлсэн. Төслүүдэд хамтарч ажиллах боломжийн талаар манай зүгээс судалж байна.

Дархан-Уул аймагт Азийн Хөгжлийн Банкны 20 сая долларын хөнгөлөлттэй зээлээр "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төсөл энэ оноос эхлэн хэрэгжиж байна. 10 дугаар сарын 27-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч, төсөлд оролцогч талуудын уулзалт өргөн цар хүрээтэй болж өндөрлөлөө. Тус уулзалтад Төслийг удирдагч АХБ-ны төлөөлөх болох Стефан Рав, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Андерс Паттерсон, БХБЯ-ны Төслийн удирдах нэгжийн Төслийн зохицуулагч н.Баасан, Зээл хэрэгжүүлэх зөвлөл, Техник туслалцааны зөвлөлийн төлөөллүүд тус тус оролцож, төсөл ямар шатандаа хэрэгжиж байгаа, цаашид юун дээр анхаарч ажиллах, манай зүгээс хүлээх үүрэг, дэмжлэгийн талаар санал солилцлоо. Уг төсөл хэрэгжсэнээр Дархан хотын төв цэвэрлэх байгууламж, насос станцууд, шугам сүлжээг орчин үеийн бүрэн автомат техник технологиор шинэчилж, цэвэрлэх байгууламжийг шинэ шатанд гаргах давуу талтай юм.

Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан арга хэмжээ

Монгол-Германы бизнес эрхлэгчдийн уулзалт:

Дархан-Уул аймаг болон Заксон муж улсын бизнес эрхлэгчдийн уулзалтыг 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Дархан-Уул аймгийн нийт 42 ААН-ийн төлөөллүүд, Заксон муж улсын зүгээс Лайпциг хотын "Гар үйлдвэрлэлийн танхим”, Лайпциг хотын "Боловсрол технологийн төв”, "All Impex” ХХК, TERROT ХХК, WMW Ag, Cedima ХХК зэрэг компани, АНН-ийн төлөөллүүд тус уулзалтад оролцлоо. Уулзалтын дараа аймгийн Засаг дарга С.Насанбат, Төвд агентурын захирал Т.Болдгэрэл /Герман талыг зохион байгуулагч/ дараах чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • 1.Дархан-Уул аймгийн хэмжээнд Заксон муж улсыг, Заксон муж улсын аль нэг хотыг Дархан-Уул аймгийн аль нэг сумтай холбож, хоёр төвшний харилцаа тогтоох
  • 2.Аялал жуулчлалын салбарт:

Бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх: Бизнес эрхлэгчдийн уулзалтыг Дархан-Уул аймагт тогтмол зохион байгуулах, Олон улсын хэмжээний үзэсгэлэн яармаг зохион байгуулах байдлаар хөгжүүлэх зэрэг юм.

Монгол-Чех бизнес эрхлэгчдийн уулзалт:

Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар, БНЧУ-ын ЭСЯ, Чех-Монголын Худалдааны танхимаас хамтран Монгол-Чех бизнес эрхлэгчдийн уулзалтыг 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн тус уулзалтад дотоод, гадаадын нийт 80 гаруй бизнес эрхлэгчид өөр өөрсдийн чиглэлээр уулзан, хамтарч ажиллахаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим /С.Мэндхүү/, БНЧУ-ын Оломоуц мужийн худалдааны танхим /Борживой Минарж/ нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь Монгол-Чехийн бизнес эрхлэгчид тэр дундаа Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн гадаад харилцааг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон юм. Аймгийн ЗДТГ-ын зүгээс БНЧУ-ын "Пауэрсем” компанийн Гүйцэтгэх захирал Рэмко Херраманстай зам засварлах, өргөтгөхөд хамтран ажиллахаар санал солилцож байна.

.АНУ-ын кино өдөрлөг

Хоёр талын харилцааг хөгжүүлэхэд боловсрол, нийгмийн салбар тэр дундаа соёлын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүднээс АНУ-ын Элчин сайдын яамнаас санаачилсан "Америкийн кино өдөрлөг 2016" арга хэмжээг 09 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулахад аймгийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

Зүрхний эмгэгтэй хүүхдийн үзлэг оношилгоо

Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Сэлэнгэ аймагт ажиллаж байсан Япон улсын хүүхдийн зүрхний эмч нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймагтаа урьж уг үзлэг оношлогоонд 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулж, жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэгийг хийлгэсэн байна. Энэ үеэр манай аймгийн жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо, үзлэг, зүрх судасны өвчтэй 40 хүүхэд, 5 жирэмсэн эхэд нарийвчилсан үзлэг хийснээс 11 хүүхдийг хагалгаа хийх шаардлагатай гэж үзэж11 сард үнэ төлбөргүй катетер эмчилгээ хийхээр болсон байна.

Шинэ санаачлага

  • 1.НҮБ-ын Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачилсан "Гамшигт тэсвэртэй хот” аянд дэлхийн нийт 3387 хот нэгдэн орсон байдаг бөгөөд Дархан-Уул аймаг тус аянд 10 дугаар сарын 10-ны өдөр нэгдэн орлоо. Тус аянд нэгдсэнээр:

Гамшгийн эрсдэлтэй тэмцэх хот суурин газрын засаг захиргааны чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын болон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдах бодлогын хэлэлцүүлэг, хурал чуулган, бусад арга хэмжээнд оролцох

Санаачилгад нэгдсэн бусад хотуудтай мэдлэг, туршлага солилцох

Хот суурин газрын засаг захиргааны санаачилга, төслүүдийг дэмжин, хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох

Орон нутгийн засаг захиргааны удирдлагад зориулсан сургалт, семинарт хамрагдах зэрэг боломж нээгдэх юм.

  • 2.Засаг дарга С.Насанбат Индонез улсад зохион байгуулагдах ДТХ-ны Ерөнхий Ассамблейн 10 дахь удаагийн уулзалтад 09 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд оролцлоо. Тус уулзалтад нийт 19 орны 1880 төлөөлөгч оролцож өөрсдийн орны туршлага, мэдлэг чадварыг хуваалцан цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Уулзалтын хүрээнд ЮНЕСКО-ДТХ Ази, номхон далайн бүсийн семинар "Шинжлэх ухаан, технологийн парк-Эрдэм шинжилгээний хүрээлэн-Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд тус семинарт Монгол Улсын Засгийн газрын Үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх бодлого, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл, танилцуулга хийж, Дархан Үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх, дэлхийн түвшинд хүргэх талаар санал солилцлоо.
MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?