📅

Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн өмчлөлийн асуудлыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгнө

🕔 2016/10/26 12:19

Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн өмчлөлийн асуудлыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгнө

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн өмчлөлийн асуудлыг судалж шийдвэрлэх чиг, үүрэг бүхий аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2016.10.25/ хуралдаж инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн өмчлөлийг хэрхэнтодорхойлох талаар хэлэлцлээ. Тус ажлын хэсэг нь энэ оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан бөгөөд жилийн жилд гардаг шугам сүлжээний гэмтлийг багасгаж, доголдолгүй ажиллах бүхий л үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээнд хяналт тавих зорилготой юм. Манай аймгийн хувьд шинээр байгуулагдсан хорооллуудын цахилгаан, дулааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ зэргийг тухайн барилгын компаниуд албан ёсоор холбогдох байгууллагуудад нь хүлээлгэн өгөөгүй дутагдал байдаг байна. Түүнчлэн 1990-ээд оны үед зарим газар доорх инженерийн шугам, сүлжээг хэрэглэгчийн өмч гэж үзсэний улмаас өнөөдрийг хүртэл эзэнгүй байгаа асуудлуудын талаар ч ярилцлаа.

Мөн өнөөдрийн хурлаар дэд бүтцэд холбогдсон 11, 12, 13, 25 дугаар хороолол, Үндсэн тосгон, Мангиртын инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг хэвийн догдолгүй ажиллуулахад эн түрүүнд юуг анхаарах талаар хэлэлцсэн бөгөөд хурлаар дээрх хорооллынинженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ашиглалт хамгаалалтын ажлыг "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК, "Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК, "Дархан Ус суваг” ХК зэрэг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ эдгээр мэргэжлийн байгууллагууд төрийн, хувийн, орон нутгийн өмчлөлтэй байдаг учраас орон нутгийн зүгээс Төрийн өмчийн хороонд санал тавьж асуудлаа эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэх юм байна. Ийнхүү инженерийн шугам сүлжээг хувийн болон орон нутгийн өмчид хүлээлгэн өгсөнөөр иргэд, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүч, дулаанаар хангагдахнөхцөл бүрдэнэ.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?