📅

ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ХЭРЭГ ЗӨРЧИЛ НЭМЭГДЖЭЭ

🕔 2016/10/24 13:09

 

Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт ой хээрийн нэг түймэр гарсан байна. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны 3 дугаар багийн нутаг "Баяндаваа” гэдэг газарт ойролцоогоор 5 га орчим талбайд хээрийн түймэр гарсныг унтрааж аюулгүй болгожээ. Хадлан хадах үед тракторын яндангаас оч үсэрч түймэр гарсан байх магадлалтай гэж үзэж байна.

Харин өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт обьектын гал түймрийн хэрэг зөрчил удаа дараа гарчээ. Үүнд:

2016.10.15-ний өдөр Дархан сум 15 дугаар баг Үйлдвэрийн район Бэрхийн өвөр гэх газар айлын өвөлжөөний хажууд хөрзөн, бууц уугсан байдалтай байсныг 40м байлдааны тархалт хийж галыг бүрэн унтраасан байна.

2016.10.17-ний 23 цаг 45 минутанд Дархан сум 12 дугаар баг, 16 дугаар байрны цахилгааны тунельд гал гарсан даруйд аймгийн ОБГ-ын алба хаагчид шуурхай ажиллан 313 хүнийг аврах ажиллагааг зохион байгуулж, 1.154.000.000 сая төгрөгийн хөрөнгийг авран хамгаалжээ.

2016.10.19-ны өдрийн 09 цаг 36 минутанд Дархан сум 1 дүгээр баг, Цахирын 1-13 тоотод иргэн Хүрэлсүхийн өвлийн сууцны дээвэр шатжээ. Хүний амь нас эрсдээгүй. Иргэнд учирч болох 7 сая төгрөгний эд зүйлийг авран хамгаалсан.

2016.10.21-ны өдрийн 14 цаг 42 минутанд Дархан сумын 3 дугаар баг, Ажилчны 1-1 тоот өвлийн байшингийн дээвэр тааз шатаж байна гэсний дагуу 12 минут ажиллан бүрэн унтраасан. Иргэнд хохирол учираагүй байшинг бүрэн аварч 7 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

2016.10.23-ний 00 цаг 45 минутанд Дархан сум 13 дугаар баг Альфа таун 3 дугаар байр 3 давхрын коридорт хуучин хөргөгч шатаж байсныг унтрааж аюулгүй болгожээ. 3 -12 дугаар давхар хүртэл орц утаажилттай байсан тул орцны цонхнуудыг онгойлгож хортой утааг гаргаж агаар сэлгэх арга хэмжээ авч ажилласан байна.

2016.10.23-ний 23 цаг 12 минутанд Дархан сум 15-р баг Мангиртын 9 дүгээр хэсэг 4 дүгээр гудамж 52 тоотод таван ханатай гэр бүрэн шатаж, иргэн Б нь нас барсан байдалтай олдсон байна. Галыг бүрэн унтрааж дууссан хэдий ч дуудлага хожимдож өгсний улмаас шатлага бүрэн явагдаж 1 хүний амь нас эрсэдсэн тухай аймгийн ОБГ-аас мэдээллэж байна.

Иймд аймгийн Онцгой байдлын газраас ААНБ, иргэд та бүхнийг орон байрны галын аюулгүй байдлыг онцгойлон анхаарахыг сануулж байна.

Х.Соёл-Эрдэнэ

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?