📅

ОХУ-ын Дархан дахь Ерөнхий Консулын газраас Дархан хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ

🕔 2016/10/17 10:25

ОХУ-ын Дархан дахь Ерөнхий Консулын газраас Дархан хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ

 

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Дархан дахь Ерөнхий Консулын газраас эрхлэн Дархан хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэт зочдоор 1988-1991 онуудад Дархан хотыг удирдаж байсан Т.Цэвэгмид, 1991-2000 онуудад ИТХ-ын дарга болон Засаг даргаар ажиллаж байсан Л.Амарсанаа, 2000-2012 оны хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан Л.Гүнчин нарийн үе үеийн аймгийн удирдлагууд уригдан оролцлоо.

Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцааны 95 жил ой тохиож байна. Мөн Дархан хотын 55 жилийн ой тохиож байгаатай уялдуулан Дарханы Консулын газраас ажил хэрэгч уулзалтуудыг байнга зохион байгуулж байгаа аж.

Дээрх уулзалтын үеэр Ерөнхий консул Доржиев хэлэхдээ:-"Ах дүүгийн харилцааг хөгжүүлж сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд манай өмнөх үеийн удирдлагууд их зүйлсийг хийснийг бид хэзээ ч мартах учиргүй. Орос улсад олон удирдлагууд Дарханы удирдлагуутай хамтарч хийсэн ажлуудыг халуун дотноор санан дурсдаг. ОХУ-ын Дархан дахь Ерөнхий Консулын газар Дархан-Уул аймгийн удирдлагуудтай төлөвлөгөөт ажил хэрэгч харилцаа тогтоон ажиллаж байгааг онцлоод, хилийн харилцааны хөгжлийн асуудлаар С.Насанбат даргатай байнга зөвлөлдөж байна” гэв.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч 9 дүгээр сард Улан-Үдэ хотын даргын урилгаар ах дүү Дархан хотын төлөөлөгчид Буриадын нийслэлийн 350 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцоод ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Халуун дулаан уур амьсгал дор болдог ийм уулзалтууд Монгол-Оросын харилцааг бэхжүүлэх сайхан уламжлал болно гэж талууд үзэж байлаа.

Хүндэтгэл үзүүлэх уулзалтын төгсгөлд тус Консулын газраас аймгийн үе үеийн удирдлагуудад ах дүү найрамдалт, хамтын ажиллагааны бэлгэдэл болгож дурсгалын зүйлс хадгалуулав.


MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?