📅

ШИНЭ ХУУЧИН ДАРХАНЫГ ХОЛБОСОН 2.48 КМ АВТО ЗАМЫГ ДАРХАН ХОТЫН БАЯРААР НЭЭНЭ

🕔 2016/10/03 12:11

ШИНЭ ХУУЧИН ДАРХАНЫГ ХОЛБОСОН 2.48 КМ АВТО ЗАМЫГ ДАРХАН ХОТЫН БАЯРААР НЭЭНЭ

 

"Аймгийн хөгжлийн цогц бодлого”, "Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын ажил хийгдэж байгаа. Замын ажлыг 100 хувь хүлээлгэн өгөхөд гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний гарц зэрэг ажлууд үлдсэн бөгөөд эдгээр ажлуудын гүйцэтгэл 10 гаруй хувьтай явагдаж байна. Гэсэн ч гүйцэтгэгч байгууллага болох "Өсөх Урам” ХХК зүгээс Дархан хотын 55 жилийн ойн баяраар шинэ замын нээлтийг хийж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйг дуулгалаа. Мөн зарим үл ойлголцлоос болоод хөрөнгө оруулалт саатаж өнгөрсөн зун ямар ч ажил хийгдээгүй ба энэ намраас ажил үргэлжлэн хэвийн явагдаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ундармаа тайлбарлаж байсан юм.

Мэдээллийг бэлтгэсэн: М.ГҮНЖИЛХАМ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?