📅

Хятадуудад хувьцаа шилжүүлнэ гэж мэдэгддэг Л.Пүрэвбаатар албан тушаалдаа үлдэхээр болжээ

🕔 2016/09/28 14:37

Хятадуудад хувьцаа шилжүүлнэ гэж мэдэгддэг Л.Пүрэвбаатар албан тушаалдаа үлдэхээр болжээ


ОХУ-ын Москва хотноо  Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны хурал болох талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр хурал боллоо. Тодотгоход, Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийг солих саналыг боловсруулан дээрх хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаад байсан. Тэгсэн харин ОХУ-ын "РЖД” нийгэмлэгийн удирдлагууд УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан гэх мэдээлэл гараад байна. Уг нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлж байгаа талаарх мэдээлэл байсан ч, УБТЗ-ын даргын ажлыг  Л.Пүрэвбаатар, ерөнхий инженерийн ажлыг  Г.Сэрээнэндорж нар үргэлжлүүлэн хийхээр болж байгааг мэдээллүүд харуулж байна. Монгол, Оросын Засгийн газар хооронд хийсэн гэрээнд УБТЗ-ын даргыг гурав, гурван жилийн хугацаатайгаар ээлжлэн томилно гэсэн заалттай.

Тэгэхээр ямартай ч АН-аас гарч МАН-д элссэн гэгдээд байгаа Л.Пүрэвбаатар төмөр замын даргын ажилдаа үлдэж байгаа бололтой байна. Тэрбээр уг үүрэгт ажлыг хаших болсноосоо хойш чамгүй хэл ам татласан нэгэн гэдгийг эргэн сануулахад гэмгүй байх.

Л.Пүрэвбаатар албаны мөнгийг хувьдаа зарцуулсан талаарх баримтууд өнгөрсөн жилээс гарч эхэлсэн юм. Тэрбээр албаны мөнгөнөөс өөртөө гутал, хүрэм, орон сууц авсан тухай хэвлэл мэдээллээр нэлээд бичиж, багагүй шуугиан тарьсны араас 153 саяар лексус 570 маркийн машиныг иргэн Б.Энх-Амгалангаас авсан гэрээ баримтууд нь ил болж байв.

1429140805_screen-shot-2015-04-16-at-8-05-16-am

За мөн түүнээс гадна салбарынх нь сайдаар М.Зоригт ажиллаж байхдаа  Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцуулах бичгийг илгээж байсныг эргэн сануулъя. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  "Улаанбаатар төмөр” зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлж байсан. Тэрбээр албан бичигтээ "Өнгөрсөн онд эхлүүлсэн Монгол улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч тус хөтөлбөр "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын хариуцлагагүй мэдэгдлээс болж зогсонги байдалд орлоо. Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгджээ. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна” гэсэн байдаг.

 Түүнийг ийн мэдэгдсэний араас М.Зоригт мөн  байр суурийг  илэрхийлэхдээ "Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх "УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Морозов, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хувь нийлүүлсэн "УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч Г.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарт хандан албан бичиг илгээсэн байдаг юм.

Тэгэхээр ийм маягаар хэл ам таталж ирсэн Л.Пүрэвбаатар даргын ажилдаа эргэн үлдэх нь ээ.

112233

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?