📅

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө цаг ухарна

🕔 2016/09/21 13:44

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө манай улс өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраана. Тодруулбал шөнийн 02:00 цагт цагийг ухрааж, 01:00 цаг болгон тааруулах юм.

 

Монгол Улс 1960 онд анх "цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн "цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм.

 

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулаад байсан юм. Тэгвэл энэ сарын 23-24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраах аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?