📅

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо

🕔 2016/09/21 10:44

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан "SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Петер Томпсон нар нээсний дараа Бразил, Чад, АНУ, Словаки, Гуана, Катар, Аргентин, Франц, Малави гэх мэт дарааллаар улс орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч жагсаалтын 31-т үг хэллээ. Ерөнхий санал шүүмжлэлд нийт 102 улсын төрийн тэргүүн, гурван улсын дэд Ерөнхийлөгч, 49 улсын Засгийн газрын тэргүүн оролцож, үг хэлэх юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монголын төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар олон улсын энхтайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, хүний эрх, сайн засаглал, олон улсын эрх зүй, тогтвортой эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, байгаль хамгаалал, нийгмийн хөгжил, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, олон улсын гэмт хэрэг, терроризм, НҮБ-ын төсөв зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 168 багц асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм. 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?